Өмнийн говийн хөгжлийн зөвлөл хуралдлаа.
2010.12.07

Өмнийн говийн хөгжлийн зөвлөл хуралдлаа.

Гадаад харилцааны яаман дээр Өчигдөр "Өмнийн говийн бүсийн хөгжлийн хуралдаан" болов. Тус хуралдаанд ЭХЭБ-ын сайд Д .Зоригт, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нар оролцож үг хэлсэн. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт хэлэхдээ "Манай орны өмнөд хэсгээр, говь нутагт, сүүлийн үед уул уурхайн олборлолт, үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа.

Энэ нь ард түмний хүссэн ажил болсон эсэх, хэр үр дүнтэй ажиллаж байгааг мэдэхээр "Өмнийн говийн бүсийн хөгжлийн зевлөл"-ийг байгуулж байна. Хэдийгээр энэ байгууллагыг Засгийн газраас санаач-лан байгуулж байгаа ч цаашдаа бие даан ард иргэдийнхээ хүсэл зорилгод нийцүүлэн ажиллаарай. Энэ байгууллагад аймаг, сумдын Засаг дарга нар болон уул уурхайн чиглэлийн мэргэжилтнүүд багтан ажилахаар болсон.

Мөн уул уурхайг хөдөө аж ахуйтайгаа уялдуулан ажиллах боломжийг ч энэ байгууллага гаргаж ирэх хэрэгтэй" гэж байлаа. Уг хуралдааны үеэр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн байгууллагууд ч хүрэлцэн ирж цаашдын үйл ажиллагаа хийгээд төсөл хөтөлбөреө танилцуулан харилцан мэдээлэл солилцов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.