2010.12.08
Уул уурхайн компаниудыг харилцаагаа шинэ шатанд гаргахыг цаг үе шаардлаа
«Уул уурхай ба орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах нь» нэртэй чуулга уулзалт өчигдөр Чингис зочид буудалд эхэллээ. Монголчууд анх удаа уул уурхайн компаниуд, нутгийн иргэдтэй хэрхэн харилцах талаар чуулж буй нь энэ.Ер нь уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдтэй харилцах асуудал бол Монголд шинэлэг ойлголт. Уг асуудлаас үүдэлтэйгээр газар нутгаа харамласан төрийн бус байгууллагынхан буу шийдэмдээ хүрч байсан удаа бий. Тиймээс яах ч аргагүй анхаарал татах асуудлын нэг билээ.
Ер нь нийгмийн лиценз буюу олон нийтийн дунд нэр хүнд ямар байгаад уул уурхайн байгууллагуудад компанийн засаглал ямар байгаа нь шууд нөлөөлдөг. Компанийн засаглал гэдэг нь тухайн компани хувь нийлүүлэгчид, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага юм. 1990-ээд оноос Англи, Америк, Канад зэрэг улсад компанийн засаглалын кодекс, дүрмүүдийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Монголд 2007 оны 12 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар хувьцаат компанийн хувьд компанийн засаглалын кодексыг баталсан билээ. Уг засаглалын тогтолцоо нь компанийн дотоод журам мөрдөгдөж, удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх явдлыг баталгаажуулдаг.
Эх сурвалж: Өглөөний сонин
З.Энхболд: Болохгүй гээд гудамжинд жагсвал бүгдээрээ хохирно
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн З.Энхболдтой уулзаж цөөн хором ярилцлаа.-Хариуцлагатай уул уурхайн талаар яагаад шийдвэр гаргах түвшинд ярих болсон бэ?
-Уул уурхайн компаниуд хариуцлагагүй ажиллаж, алтыг нь аваад нүхийг нь үлдээх тохиолдол олон гарсан. Уул уурхайн компани хариуцлагатай байна гэдэг нь зөвхөн нөхөн сэргээлт хийхийн нэр биш. Монголын уул уурхайн компаниуд дотор хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд цөөхөн бий. Иймээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын зорилгыг хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцүүлэх шаардлагатай. Хэрэв ийм үйл ажиллагаа явуулахгүй бол компаниудын лицензийг хураан авдаг болох хэрэгтэй гэж бодож байна.-Ингэхэд төр хариуцлагатай ажиллаж чадаж байгаа юу?
-Төр хариуцлагагүй уул уурхайн компанийг ажиллуулахгүй байх үүрэгтэй. Энэ үүргээ сайн биелүүлж чадахгүй байгаа тал бий. Гэхдээ сүүлийн үед ахиц дэвшил гарсан. Бид бүхний сайн мэдэх урт нэртэй хуулийнзаалтууд жил гаруйн дараа хэрэгжиж байна. Нөхөн сэргээлтийн стандартыг сайжруулж, компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх боллоо. Тухайн аймаг, орон нутагт уул уурхайн компани уйл ажиллагаа явуулахдаа ядаж тэр нутгийн иргэдэд хохирол учруулахгүй байх ёстой. Гэтэл орон нутгийн дуулж, хөрсийг нь бохирдуулах явдал гардаг. Иймд хариуцлагатай уул уурхайн талаар ярихаас аргагүй.-Тэгээд хариуцлагатай уул уурхайг яаж бий болгох юм бэ?
-Болохгүй байна гээд гудамжинд жагсаал хийх нь хамгийн амархан арга. Үүнээс болоод бүгдээрээ хохирно. Уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй бол байгалийн баялаг газар доороо үлдэж, ажлын байр бий болохгүй, татвар бүрдүүлэх боломжгүй болно. Иймээс "жинд жагсахын оронд шугамны хоёр талд байгаа уул уурхайн компани, тэднийг ажиллуулахгүй гэсэн нутгийн иргэдийг дайсагнуулалгүйгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг хайхаас өөр аргагүй. Ийм арга бий. Хөгжилтэй орнуудад бодож олсон сонгодог арга бол уул уурхайн салбар тухайн орон нутгийн иргэдэд ашгаа өгөх ёстой, байгаль орчинд хохирол учруулахгүй байх ёстой гэсэн зарчмыг баримтлах явдал. Иймд Засгийн газар, нутгийн иргэд, компаниуд хэлэлцээрийн ширээний ард суугаад учраа ололцох нь Монголд хариуцлагатай уул уурхай хөгжих боломжийг олгоно.Муу нэртэй компаниуд нэмэлт зардал их гаргадаг
Квийнсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн институцийн Уул уурхайн нийгмийн хариуцлагын төсвийн Профеёор Дэвид Бреротон "Нийгмийн линзенз"-ийн талаар мэдээлэл өглөө. Энэхүү ойлголт нь манайхны хувьд шинэ мэдээлэл байв. Нийгмийн лиценз гэдэг нь уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж буй нутгийнхаа иргэдтэй хэрхэн хамтран ажиллагаа явуулж буйг үнэлэх үнэлгээ юм. Хэрэв уг хамтын ажиллагаа тааруу байвал тухайн компани нийгмийн зүгээс муу үнэлгээ авдаг байна. Нийгэмд уул уурхайн салбараас хүлээх хүлээлт өсөн нэмэгдэж байгааг профессор Дэвид Бреретон анхааруулж байсан. Энэ нь уул уурхайн салбарын өөрчлөгдөж буй нөхцөл байдалтай холбоотой ажээ. Уг салбарт интернэтээр цацагдах мэдээлэл ихээхэн нөлөөтэй. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбар интернэтээр цацагдах сөрөг мэдээллээс болж эрсдэлд орох магадлал өндөр байдаг байна.Олон нийтийн дунд хариуцлагагүй хэмээн ойлгогдсон, муу нэртэй компаниуд нэмэлт олон зардал гаргадаг. Тухайлбал лиценз авахад багагүй хүндрэл учирна. Мөн тухайн орон нутгийн иргэд уг байгууллагынханд иттэлгүй ханддагаас тэдний бизнест сэв суулгах олон алхам хийгддэг байна.Ер нь нийгмийн лиценз буюу олон нийтийн дунд нэр хүнд ямар байгаад уул уурхайн байгууллагуудад компанийн засаглал ямар байгаа нь шууд нөлөөлдөг. Компанийн засаглал гэдэг нь тухайн компани хувь нийлүүлэгчид, олон нийтийн өмнө хүлээх хариуцлага юм. 1990-ээд оноос Англи, Америк, Канад зэрэг улсад компанийн засаглалын кодекс, дүрмүүдийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Монголд 2007 оны 12 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар хувьцаат компанийн хувьд компанийн засаглалын кодексыг баталсан билээ. Уг засаглалын тогтолцоо нь компанийн дотоод журам мөрдөгдөж, удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээх явдлыг баталгаажуулдаг.
Тухайн орон нутгийн байдлыг ойлговол зөрчлийг бууруулна
Уул уурхайн салбарын ахлах Рена Гуендуезийн тавьсан илтгэл чуулганд оролцогсдын сонирхлыг ихэд татаж байв. Тэрээр тухайн орон нутгийн байдлыг ойлгосноор гомдол маргаан, зөрчил гарах эрсдэлийг бууруулж чадна гэдгийг онцолсон. Хэрвээ эрсдэлийг бууруулж чадахгүй бол Перуд тохиолдсон гунигт түүх давтагдахыг сануулсан юм. Тус улсад хэдэн зуун хүний аминд хүрсэн хүчирхийллүүд уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдтэй хэл амаа ололцож чадаагүйн улмаас үүссэн билээ. Эдгээр компаниуд сая сая ам.долларын хохирол амсч, санхүүгийн үлэмж алдагдал хүлээсэн юм. Иймд уул уурхайн гомдол маргаан аль шатанд гардгийг сайтар судлах хэрэгтэй аж. Энэхүү маргаан хайгуулаас эхлээд уурхай хаагдах хүртэл аль ч шатанд гарч болох Учир нь төслийн үр дүн. гарах үр дагавар, өөрчлөлтөд оролцогч талууд санаа зовох, сэтгэл хангалуун бус байх, эсвэл тэдэнд аюултай санагдах явдал олон гардаг байна.Эх сурвалж: Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.