С.Ламбаа сайд Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллалаа
2010.12.09

С.Ламбаа сайд Булган, Орхон, Дархан-Уул аймгуудад ажиллалаа

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Ламбаа хөдөө орон нутагт ажиллаад ирлээ. 2010 оны 12 дугаар сарын  04-нөөс 06-ны өдрүүдэд Булган, Орхон, Дархан-Уул аймаг тус бүрт зохион байгуулагдсан “Аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөнд ЭМ-ийн сlambaa_oronnutegtайд оролцож, “Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт илтгэлийг тавьж зөвлөгөөнд оролцогсодын асуултанд хариулав. Дээрхи аймаг бүрт зөвлөгөөний үеэр хийгдсэн нэг чухал ажил бол Аймгийн эрүүл мэндийн салбарын Дунд хугацааны  стратегийн төлөвлөгөө (2011-2015)-г хэлэлцэн зөвлөлдөж, батлах явдал байв.

Стратегийг Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх хүрээ, дээрхи аймгуудын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ, тулгамдаж буй болон шийдвэрлэх асуудалд үндэслэн оролцооны аргаар боловсруулжээ. 2011-2015 онд  Булган, Орхон, Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх арга зам, түүнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд ямар оролцоотой байж, хэрхэн хамтран ажиллах талаар тодорхой тусгаж өгсөн нь дунд хугацааны стратеги төлөвлөгөөний онцлог юм. Ингэснээр Салбарын мастер төлөвлөгөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөвлөгөөнд сууж, бодит байдал дээр жинхэнэ утгаараа хэрэгжих үндэс суурь болох юм. Зөвлөгөөнд дээрхи аймгуудын сум, орон нутгийн болон эрүүл мэндийн газрын дарга удирдлагууд, эмч мэргэжилтнүүд, сум, өрхийн эмнэлгийн эрхлэгч эмч, бүх багийн бага эмч нар, аймгийн төр захиргааны болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, өөр өөрийн аймгын эрүүл мэндийн салбарын хөгжлийн дунд хугацааны стратегийн төлөвлөгөөний төслийг тал бүрээс нь шүүн хэлэлцэж, санал бодлоо тусган зөвлөлдөж баталсан байна.

ЭМ-ийн сайд зөвлөгөөнд оролцох үеэрээ тухайн орон нутгийн эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн байдалтай танилцан үүрэг даалгавар өгч явлаа. Сайдыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг  зохицуулах  газрын дарга Ш.Энхбат, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын орлогч дарга П.Эрхэмбулган, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЭМ-ийн сайдын туслах Д.Нарантуул, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын дэд дарга Ц.Хун ахлагчтай баг дагалдан явж орон нутагт ажилласан байна. Зөвлөгөөний үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим эмч, мэргэжилтнүүдийг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, ЭМЯ-ны жуух бичгээр шагнаж урамшууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.