Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
2010.12.09

Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгэл танилцуулсан бөгөөд хуулийн төсөлд анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тусган найруулснаа уламжилсан юм. Эдгээр хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.