2010.12.10
НҮБ-ын Бага хурлын Өндөр хэмжээний уулзалт дээр БОАЖ-ын сайд Л.Гансүх үг хэллээ
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Бага хурал Мексикийн Канкун хотноо хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт улам бүр эрчимтэй явагдаж, түүний үр дагавар болох байгалийн гамшигт үзэгдэл улс орнуудын нийгэм, эдийн засагт ноцтой хор уршиг учруулж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дүрвэгсдийн тоо өсч буйг Өндөр хэжээний уулзалтын нээлт дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн, Мексикийн Ерөнхийлөгч Ф.Калдерон нар хэлсэн үгэндээ тэмдэглэв. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэх талаар улс төрийн зоригтой алхам хийж, Канкуны уулзалтаас тодорхой шийдвэр гаргахыг улс орнуудын удирдагчид, сайд нарт уриалав.
Өндөр хэмжээний уулзалтад БОАЖ-ын сайд Л.Гансүх хэлсэн үгэндээ эмзэг, хөгжиж буй бусад орны нэгэн адил Монголд байгаль орчин, экосистем, нийгэм эдийн засагт УАӨ хүчтэй нөлөөлж, ган, зуд, цөлжилт улам эрчимжин, улс орны тогтвортой хөгжилд ихээхэн хохирол учруулж байгааг тэмдэглээд, УАӨ-ийн улмаас учирч буй саад бэрхшээлийг даван туулахад хөгжиж буй орнуудад шаардлагатай техник технологи, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд Канкуны Бага хурал чухал үүрэгтэйг онцлов.
Энэ уулзалтын үеэр Л.Гансүх сайд Бутан, БНХАУ, БНСУ, БНТУ-ын сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон тус Бага хурлаар хэлэлцэж буй асуудлуудын талаар санал солилцов.
Өндөр хэмжээний уулзалттай зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна. Одоогийн байдлаар улс орнууд дасан зохицох, санхүүжүүлэх, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрч, энэ талаар Бага хурлаас эцэслэн гаргах шийдвэрийн төслийг хэлэлцэж байна.
Харин Киотогийн протоколыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад өндөр хөгжилтэй орнуудын цаашид хүлээх үүргийн талаар талууд санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Тухайлбал, Канад Улс, Япон Улс, ОХУ Киотогийн протоколын хүрээнд шинэ үүрэг хүлээхгүй гэв. АНУ-д Киотогийн протоколд өнөө хүртэл нэгдээгүй байгаа билээ. Латин Америкийн зарим орон хэрвээ дээрх орнууд Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар шинээр үүрэг авахгүй бол өөр бусад асуудлаар байгуулах гэрээ хэлэлцээрт нэгдэхгүй хэмээн мэдэгдэв.
Өндөр хэмжээний уулзалт болон уур амьсгалын өөрчлөлтийн талаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна.
Нийт 194 орны төлөөлөгчид оролцож буй тус бага хурлын Өндөр хэмжээний уулзалт 12-р сарын 7-ны үдээс хойш эхэлсэн. Өндөр хэмжээний уулзалтад 30 шахам орны төр засгийн удирдагчид, 130 гаруй орны сайд, дэд сайд нар, мөн олон улсын байгууллагуудын дарга нар оролцож байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт улам бүр эрчимтэй явагдаж, түүний үр дагавар болох байгалийн гамшигт үзэгдэл улс орнуудын нийгэм, эдийн засагт ноцтой хор уршиг учруулж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дүрвэгсдийн тоо өсч буйг Өндөр хэжээний уулзалтын нээлт дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн, Мексикийн Ерөнхийлөгч Ф.Калдерон нар хэлсэн үгэндээ тэмдэглэв. Түүнчлэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудыг шийдвэрлэх талаар улс төрийн зоригтой алхам хийж, Канкуны уулзалтаас тодорхой шийдвэр гаргахыг улс орнуудын удирдагчид, сайд нарт уриалав.
Өндөр хэмжээний уулзалтад БОАЖ-ын сайд Л.Гансүх хэлсэн үгэндээ эмзэг, хөгжиж буй бусад орны нэгэн адил Монголд байгаль орчин, экосистем, нийгэм эдийн засагт УАӨ хүчтэй нөлөөлж, ган, зуд, цөлжилт улам эрчимжин, улс орны тогтвортой хөгжилд ихээхэн хохирол учруулж байгааг тэмдэглээд, УАӨ-ийн улмаас учирч буй саад бэрхшээлийг даван туулахад хөгжиж буй орнуудад шаардлагатай техник технологи, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд Канкуны Бага хурал чухал үүрэгтэйг онцлов.
Энэ уулзалтын үеэр Л.Гансүх сайд Бутан, БНХАУ, БНСУ, БНТУ-ын сайд нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон тус Бага хурлаар хэлэлцэж буй асуудлуудын талаар санал солилцов.
Өндөр хэмжээний уулзалттай зэрэгцэн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна. Одоогийн байдлаар улс орнууд дасан зохицох, санхүүжүүлэх, технологи нэвтрүүлэх зэрэг асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрч, энэ талаар Бага хурлаас эцэслэн гаргах шийдвэрийн төслийг хэлэлцэж байна.
Харин Киотогийн протоколыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад өндөр хөгжилтэй орнуудын цаашид хүлээх үүргийн талаар талууд санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Тухайлбал, Канад Улс, Япон Улс, ОХУ Киотогийн протоколын хүрээнд шинэ үүрэг хүлээхгүй гэв. АНУ-д Киотогийн протоколд өнөө хүртэл нэгдээгүй байгаа билээ. Латин Америкийн зарим орон хэрвээ дээрх орнууд Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар шинээр үүрэг авахгүй бол өөр бусад асуудлаар байгуулах гэрээ хэлэлцээрт нэгдэхгүй хэмээн мэдэгдэв.
Өндөр хэмжээний уулзалт болон уур амьсгалын өөрчлөлтийн талаарх яриа хэлэлцээ үргэлжилж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.