“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” бий болгох саналыг дэмжив
2010.12.11

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” бий болгох саналыг дэмжив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авъяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудelbegdorj_erunkhiilugchын гаргасан саналыг үндэслэн  “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал олгож байхаар зарлиг гаргалаа.

Монгол орны эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд шинэ жишгийг авчирч, дэлхийн стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан бүтээн байгуулалтыг жил бүр шалгаруулж энэхүү шагналыг олгож байхаар зарлигтаа заажээ.

Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын их бүтээн байгуулалтыг өрнүүлэх санаачилгыг бүхий л талаар дэмжин, өөрсдийн орон нутагт бүтээн байгуулалтын шагнал бий болгож ажиллахыг бүх шатны эрх баригчдад зөвлөсөн байна. Монгол орныхоо хөгжил цэцэглэлтэд дорвитой хувь нэмэр оруулж, монголчуудынхаа бахархал болж чадах бүтээн байгуулалтыг бүтээхийн төлөө эрч хүчтэй, урам зоригтой, идэвх санаачилгатай ажиллахыг нийт иргэд, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалсан байна.

Энэхүү зарлигтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Үндэсний бүтээмжийн шагнал бий болгох тухай саналыг дэмжих тухай” 1999 оны 20 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.