Нийслэлийн газар зохион байгуулалтыг дахин төлөвлөнө
2010.12.11

Нийслэлийн газар зохион байгуулалтыг дахин төлөвлөнө

Нийслэл Улаанбаатар хот нь өhushuu_01өрийн хилийн цэсийн хүрээнд газар ашиглалтын бодлого чиглэлийг тогтоох зорилгоор 2001 онд анх удаагаа нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, НИТХ-аар батлуулан хэрэгжүүлж байгаа.

Энэхүү төлөвлөгөөгөөр Нийслэлийн газар ашиглалтын ерөнхий чиг үүргийг бүсчлэн тогтоож өгсөн боловч хотын төвийн барилгажсан хэсгийн асуудлыг орхигдуулснаараа голлох ач холбогдлоо алдсан гэж үздэг ажээ. Иймээс нийслэлийн газрын харилцааны гол цөм болсон үйл ажиллагаанууд болох газар өмчлөл, гэр хороолын газрыг иргэдийн оролцоотой шинэчлэн зохион байгуулах, газрын кадастрын дагуу эрхийн баталгаажилтыг сайжруулах аж.


Мөн газрын нөхцөл нөөцийн судалгааг хийж байгалийн тэнцвэрт байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, хүн амын ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, хүнсний хангамжийн бодлогыг тодорхойлох, хотын шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох замаар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг удирдах зэрэг хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн олон чухал асуудлыг нарийвчлан судалж, газрын талаар баримтлах бодлогыг тодотгох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Иймээс удахгүй 15 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй Нийслэлийн Газрын албанаас МУИС-тай хамтран өнөөдөр “Хотын газар ашиглалтын онцлог, ирээдүйн хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.