Нотариатчдын хариуцлага сайжрах ёстойг гишүүд анхааруулав
2010.12.11

Нотариатчдын хариуцлага сайжрах ёстойг гишүүд анхааруулав

УИХ-ын баасан гаригын хуралдаанаар  Нотариатын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цhuuli_02ээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Арбитрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Валютын зохицуулалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Векселийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Нөхөрлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Чөлөөт бүсийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  зэрэг 26 хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.   Эдгээрийг Засгийн газраас 2010 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн юм байна.

Энэ талаар танилцуулга хийсэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ, эдгээр нь  цэвэр Хууль зүй, дотоод хэргийн яаманд боловсруулагдсан хуулиудын төсөл гэдгийг онцолж байсан. Мөн ажлын хэсэгт нотариатын мэргэжлийн байгууллагынхан  оролцсон тухай ч дурдлаа.

 

Энд 70-аад зүйл, заалтыг  шинэчлэн найруулж байгаа юм байна. Түүнчлэн тодорхой зүйлүүд болон зөвхөн хуулинд заасныг л нотариатаар гэрчлүүлнэ гэдгийг оруулсан гэв.

 

29 зүйлийн 53 зүйл заалт өөрчлөгдөн найруулагдахаар орж ирж байгаа, шаардлагагүй зүйлүүдийг гэрчлэх хэрэггүй болно гэдгийг хуулийн төслийн ажлын хэсгээс тодруулж өгсөн. Харин “гэр бүл нь гадаадын иргэн байвал” гэсэн нь хуулинд буруу томъёолол болоод орчихож байгаа юм биш үү хэмээн Р.Буд гишүүн асуусан.

 

П.Алтангэрэл гишүүн асуухдаа, Монголд 283 нотариатч байдаг гэж энд дурдагдлаа, мөн 70 орчим зүйл заалтыг шинэчлэнэ гэж байна. Энэ бол үнэхээр чухал хууль хэмээн үзэж байна, гэхдээ Засгийн газраас оруулсан болон Ц.Мөнх-Оргил нарын гишүүдийн  санаачилсан хуулийн ялгаа юу вэ, тэгээд одоо байгаа 283 мэргэжилтнүүдийг цөөрүүлэхээр боловсон хүчний дутагдалд орохгүй юу хэмээн асуув.

 

Үүнд Ц.Нямдорж сайд хариулахдаа, нотариатчдын тоо багасах байлаа ч үйл ажиллагаа нь сайжрах ёстой. Хуульчилж буй гол баримтуудыг шинэчлэхэд л, мөн үүн дээр сайн чанартай ажиллах нь чухал юм. Мөн энэ төрлийн үйлчилгээ бизнес тал руугаа явсан нь үнэн. Энэ бол эрх ашгийн зөрчилтэй  өрөөсгөл тал гэж байв. ХЗДХ-ийн яамны төсөл бол суурь хуулийг шинэчлэх тухай юм гэж нэмж хэллээ.

 

Д.Ганхуяг гишүүн асуухдаа, хүнд суртал, цаасны асуудал 40 шахам хувиар буурч байгаа нь сайн хэрэг. Ер нь УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийг Засгийн газар дарж байгаад  өөрсдөө бас хууль санаачлаад оруулаад ирдэг л дээ. Тэгэхээр энэ хууль юугаараа хоорондоо ялгаатай вэ. Засгийн газар мөн л ийм хууль шинэчлээд оруулаад ирсэн юм биш үү. Төлбөрийн дарамт болон нотариатаар заавал батлах, батлахгүй гэсэн зааг, ялгааг гаргаад өгөх хэрэгтэй гэв. Иргэний үнэмлэхээ барьсан зогсч байхад л зарим газар заавал нотариатаар батлуул гэдэг. Батлуулснаар иргэдийн эд хөрөнгө үнэхээр баталгаатай болох уу гэж байв.

 

Ц.Нямдорж сайд гишүүний  асуултад хариулахдаа, 2003 онд шинэчлэгдэж чадаагүй хууль бол энэ юм. Мөн М.Энхболдын Засгийн газрын үед ч бас шинэчлэгдээгүй үлдсэн. Хуулийн төслийн 7-р зүйлд юуг нотариатаар батлуулахыг гол нь заагаад өгсөн байгаа, өмнө нь ийм байгаагүй гэлээ.

 

Харин төлбөрийн тухайд яг одоо хуулинд зохицуулсан зүйл нь өөрчлөгдөөгүй байгаа бөгөөд нотариатчдын тээврийн зэрэг зарим зүйл дээр танхимтай нь яриад шийднэ гэлээ. Харин нотариатчгүй газар хариуцлагатай төрийн албан хаагчид энэ ажлыг  гүйцэтгэдэг гэв. Ер нь иргэдэд дарамт учруулахыг багасгаж байна гэж хуулийн төслийн ажлын хэсгээс хариуллаа.

 

Ц.Батбаяр гишүүн асуухдаа, ер нь нотариатчдын эцсийн хариуцлагын тал дээр тодорхой зүйл байна уу,  төлбөрийн чадваргүй  иргэд эд хөрөнгөө гэрээслэж үлдээмээр байдаг, энэ тал дээр нотариат талаас хөнгөлөлт үзүүлэх үү гэж байсан.

 

Хариулт нь, нотариатчийн хариуцлагыг хуулийн төсөлд нэлээд өндөржүүлж оруулсан гэв. Одоо нотариатч өөрсдөө сан бүрдүүлээд учруулсан хохирол төлдөг байсныг өөрчилсөн, мөн төлбөрийн чадваргүй иргэдийн асуудал иргэний болон өмгөөллийн  хуулиар илүү зохицуулагдана  гэлээ.

 

Хуулийн 22-р зүйлд энэ талаар  тодорхой байгаа  хэмээн Ц.Нямдорж сайд тодруулан хэлж, уншиж өглөө. Мөн хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудал бас гараад л байгаа, ер нь шулуухан хэлэхэд өмгөөлөгч ч тэр, нотариатч  ч тэр хариуцлага алдаж байгааг хэлэх хэрэгтэй. Ийм жишээ олон л байна. Өвлөх эрхийн асуудал, өмчлөх эрхийн асуудал гээд туйлын хариуцлагатай зүйл дээр тэдгээр нөхдүүд үнэхээр сайн хянамгай ажиллаж чадаж байна уу гэдэг ч эргэлзээтэй хэмээн тэрээр ярьсан.

 

Я.Батсуурь гишүүн, манайд гарын үсэг заавал баталгаажуулах тухай мөн аливаа зүйлд заавал тамга шаарддаг талаар жишээ баримттай ярьж байлаа. Үүнийг больж болдоггүй юмуу, бичиг баримт хуурамчаар үйлддэг байдлыг л үгүй болгоод хууль дүрмийг чангалах хэрэгтэй хэмээн тэрээр хэллээ.

 

Үүнд Нотариатын танхимын тэргүүн Ч.Отгонбаяр хариулахдаа, шүүхэд маргаан гаргахгүй байх баталгаа нотолгоог нотариатч хариуцан ажиллаж, сэргийлж байдаг нь үндсэн зорилго нь  юм гэлээ. Үнэ тарифын хувьд тийм үнэтэй бус гэдгийг хэлсэн. Заавал акт үйлддэг шаардлагатай, гэтэл манайх одоогоор шууд бичиг баримтан дээр тамгаа дардаг практиктай гэлээ.

 

Иргэн хуулийн этгээдэд үнэхээр хэрэгтэй хууль юм байна. Гэхдээ Засгийн газрынх УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын санаачилсан хуулиас юугаараа ялгаатай юм бэ хэмээн Ц.Сэдванчиг гишүүн асуусан. Иргэдэд түргэн шуурхай чанартай үйлчлэх талаар  энэ хуулинд өөрчлөлт орсон уу гэлээ. Мөн  нотариатчийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл 10 мянган төгрөг байгаа нь бага биш үү, энэ талаар ямар хариуцлагын тогтолцоог хуульчилж өгөв, хуульч хүн бүр зөвшөөрөл олж аваад нотариатын үйлчилгээ хийгээд байх уу гэв.

 

Тавиас дээш хувийн шинэчлэл, найруулга орж байгаа бол шинэчилсэн хуулийн найруулга гээд байгаа юм. Одоо энэ 2 төсөл цаг хугацааны хувьд давхацсан тул хамтатгаад оруулсан байгаа, бид их олон зүйлийг шинэчилж чадсан гэж бодож байгаа, гишүүдийн  санаачилсан нь захиргааны энэ олон журмыг өөрчлөөд заавал гэрчлүүлэх ёстой гэсэн олон зүйлийг алга болгосон дэвшилттэй талтай гэхчлэн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Удвал хариулт өглөө. Иргэдэд ирж байгаа дарамтыг багасгах гэсэн үүднээсээ энэ 2 хууль нийцэж байгаа юм. Шалгуур үзүүлэлтийн тухайд, үйлчилгээ нь ямар чанартай байх, тэр нь ямар зүйлээр илэрхийлэгдэх вэ гэдгийг ч хуулиндаа оруулсан хэмээн тэрээр хэллээ.

 

Ингээд  Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар  танилцуулсан.

 

Ц.Даваасүрэн гишүүн, энэ чухал хуулийн төслийг хэлэлцэж байхад гишүүдийн  ирц хангалтгүй байгааг шүүмжилсэн. Харин байнгын хорооны хурал дээр сайтар ярьж хэлэлцэх  байлгүй дээ гэлээ. Яг нотариатчийн үүрэг дээр хуурамч бичиг баримтыг гэрчлэх ёсгүй гэж байхад нөгөөхийг нь баталгаажуулаад өгдөг. Энийг бодолцох нь зүй. Тэгээд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүүлэх талаар ч хуулийн төсөлд тодорхой оруулах хэрэгтэй хэмээн тэрээр ярьсан.

 

Я.Батсуурь гишүүн энэ үеэр өмнө дурдсан гарын үсгийн асуудлаа давтахад Хууль зүйн байнгын  хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хариулт өгсөн.

 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигийн асуултад байнгын хорооны дарга хариулж, мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нэмж хариулсан. Гишүүд цаг зарцуулж /17 гишүүн/ хууль санаачилсан тул оруулж ирж байгаа, харин яамны  санаачилсан хууль бол нэлээд чухал ач холбогдолтой, тодорхой зүйл заалтуудаар тэр нь илэрч байгаа гэж байлаа. Гарын үсгийн хувьд сайн дурынх, зурсаны дараа баталгаажуулах эсэх нь бас л бодож үзэх ёстой хувилбарууд байдаг гээд дундын өмчлөл, гэрээслэл гэдэг дээр жишээгээр тайлбарласан.

 

Ингээд санал хураахад уг хуулийн төсөл болон бусад  дагалдах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж 77,5  хувь нь үзлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.