2010.12.13
Монгол, Вьетнамын БХЯ-ны мэдэгдэл
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Батлан хамгаалах яамдын хамтарсан мэдэгдэл
1. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд БНСВУ-ын Улс төрийн товчооны гишүүн, Үндэсний Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Пунг Куанг Тханий урилгаар 2010 оны 12 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийв. Айлчлалын явцад сайд Л.Болд Хо Ши Миний бунханд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэн Ерөнхийлөгч Нгуен Мин Триетэд бараалхаж, Үндэсний Батлан хамгаалахын сайд генерал Пунг Куанг Тханьтай албан ёсны яриа хэлэлцээ хийж, Ханой болон Хо Ши Мин хотууд дахь тус улсын Ардын Зэвсэгт хүчний цэргийн ангиар зочлов.
2. Талууд Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар болон Зэвсэгт хүчин хоорондын уламжлалт найрсаг харилцааг өндрөөр үнэлж хоёр орны хамтын ажиллагаанд шинэ ахиц гарч буйд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тус улсад анх удаа хийж байгаа албан ёсны айлчлалын ач холбогдлыг Вьетнамын тал цохон тэмдэглэж, айлчлал хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргасан томоохон үйл явдал болохын зэрэгцээ хоёр орны ард түмэн хоорондын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж үзэв. Монголын тал Вьетнамын Засгийн газар, ард түмэн, Ардын Зэвсэгт хүчний улс орныхоо бүтээн байгуулалт, батлан хамгаалах салбарт гаргасан ололт амжилтыг өндрөөр үнэлж, хоёр орны ашиг сонирхолд нийцүүлэн олон улсын болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа, хөгжлийн төлөө хоёр талын батлан хамгаалах салбарын харилцааг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
3. Төлөөлөгчид олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудал, улс орныхоо дотоод асуудлын талаар харилцан мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэл, арга хэмжээ, бүх түвшинд харилцан айлчлал хийх, сургалтын талаар хамтран ажиллах, уламжлалт бус аюулгүй байдлын асуудлаар туршлага солилцох, батлан хамгаалахын атташегийн алба байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, зөвшилцөлд хүрэв. Хоёр улсын батлан хамгаалах салбарт хамтран ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНСВУ-ын Үндэсний Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлыг ханган, тохиромжтой үед харилцан баталгаажуулхаар санал нэгдлээ.
4. Монгол Улсын Батлан хамгаалах яамны өндөр хэмжээний төлөөлөгчдийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийсэн албан ёсны найрсаг айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Сайд Л.Болд БНСВУ-ын Үндэсний Батлан хамгаалах яам болон сайд, хурандаа генерал Пунг Куанг Тханьд манай улсын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч, хүндэтгэн зочилсонд гүн талархал илэрхийлэв.
2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр. Ханой хот

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.