2010.12.15
Монголын эрчим хүчний салбарын үйл ажиллагааны зохицуулалтанд шинэ эрин үе шаардагдаж байна
Эрчим хүч & Engineering” сэтгүүлийн 2008 оны 2 дугаарт нийтлэгдсэнээс бага зэрэг товчлов.
Монголын эрчим хүчний салбарын үйл ажиллагааны зохицуулалтанд шинэ эрин үе шаардагдаж байна
Т.Минжүүр (УБЦТС ХК-ийн ажилтан, МУ-ын зөвлөх инженер)
Цахилгаан эрчим хүч гэдэг бүтээгдхүүнийг хэрэглэгчдэд нь яавал бага үнэтэйгээр хүртээх вэ гэдэг асуудал өнөө үеийн өндөр хөгжилтэй улсуудын шийдвэрлэхэд хүнд асуудлуудын нэг болоод байгаа билээ. Цахилгаан эрчим хүчийг нээн олж өргөн хэрэглээнд оруулсан түүхээс багахан сөхөөд, цахилгааны үнийг бууруулахад чиглэгдсэн салбарын бүтцийн өөрчлөлтийн асуудлыг олон улсад болон манай улсад хэрхэн шийдвэрлэж байгаа тухай зарим мэдээллийг товчлон толилуулж, өөрийн зарим санал бодлыг нэмэрлэе. Нэг. Цахилгаан эрчим хүчийг эзэмшсэн түүхээс. Хүн төрөлхтөн манай эриний өмнөх үеэс цахилгаан соронзон үзэгдлийг амьдралдаа ашиглаж байсан ул мөр байвч үр дүн нь хойч үед үлдсэн судалгааны ажлууд 1600 оны үед Английн хатан хаан Елизаветын ордны эмч У. Гилберт гэдэг физикчийн хөдөлмөрөөр эхэлсэн боловч 100 гаруй жил орхигдоод дахин сэргэж эхэлжээ. 1875 онд П.Н. Яблочков цахилгаан нумаар тогтвортой гэрэлтдэг нүүрсэн 2 голтой дэнлүү бүтээсэн нь “Орос гэрэл” нэрээр европд тархаж, цахилгаан гэдэг зүйл хүмүүсийн хэрэглээнд орж эхэлжээ.
Нийтийн хэрэглээнд зориулсан Оросын анхны цахилгаан станц Петербург хотод 1883 оны 12-р сараас ажиллаж эхэлжээ. Энэхүү станц нь 3ш локомобиль (нүүрс мод зэргээр галлаж ус халааж гаргасан уураар гол эргүүлдэг тэрэг) ба нийт 35кВт (килоВатт) хүчин чадалтай 12ш динамо-машин (монгол жолооч нар жинам гэж дууддаг)-аас бүрдсэн бөгөөд Мойка голын эрэгт сойсон усан тээврийн ачааны чиргүүл дээр байрлаж байжээ. Дэлгэрэнгүй унших..
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.