СХД-ын 27-н ахмадын хорооны дарга нараа хүлээн авч уулзлаа
2010.12.16

СХД-ын 27-н ахмадын хорооны дарга нараа хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Кёкшүзан Д.Батбаяр нар өчигдөр Төрийн ордноо СХД-ын 27-н ахмадын хорооны дарга нараа хүлээн авч уулзлаа. Ахмадуудын төлөө төрийн зүгээс ямар бодлого шийдвэр гаргавал амьдралд тус болох талаар санал, бодлыг нь хуваалцжээ.


Ахмадуудын хувьд үе үеийн парламентад сbatbayar_d_toirog02онгогдсон гишүүдээс өмнө нь ахмадын хорооны дарга нарыг цуглуулан санаа бодлыг нь сонсож, ахмадуудын төлөө, дүүрэг хороон дээр хийгдэх ажлын талаар санал хүсэлтийг нь сонсож байгаагүйг онцлов. Тухайлбал, СХД-ийн ахмадын хорооны дарга н.Сандуйжав "Би 42 жил би МАХН-ын гишүүн байж албан тушаал хашиж явсан.

Гэхдээ өнөөдөр бид хийж бүтээж байгаа зүйлийнхээ төлөө улстөржмөөргүй байна. Хийсэн нэгнээ дэмжиж урам өгч байх ёстой гэж би боддог. Тэр утгаараа СХД-ээс УИХ-д сонгогдсон АН-ын хоёр гишүүнийхээ хийсэн ажилд сэтгэл хангалуун байдаг. СХД-т ахмадын сувилал байгуулагдана хэмээн 500 сая төгрөг хуваарилагдсан ч одоо хэр нь таг чиг" байгаа талаар ярьсан юм. Мөн ахмадуудын тэтгэврийн  зөрүү арилсан гэж байгаа боловч огт арилаагүй байгааг ч хөндөв. Түүнчлэн 70-аас дээш настай хөгшдийн 1.5 сая төгрөгийг бэлнээр өгч болохгүй юу гэх саналыг ч гаргав. Н.Алтанхуяг дарга ахмадуудад хандан ирэх жил дүүрэгтээ томоохон спорт цогцолбор болон 7-8 сая долларын өртөг бүхий нэгдсэн эмнэлгийг барьж эхлүүлэхээр болсноо  дуулгав. Эрхэм гишүүд энэ мэт ажлынхаа хажуугаар дүүргийнхээ иргэдэд нүүрсийг хямд өртөгөөр хүргэх зорилгоор 50 кг-ийн шуудайтай Багануурын нүүрсийг холбогдох хүмүүстэй ярьж гэрээ хийсний үндсэн дээр нэг бүрийг нь 2500 төгрөгөөр хүргэж байгааг нь зарим ахмадууд дэмжиж байгаа ч зарим нэгнийх нь хувьд энэ мэт жижиг  асуудал руу орж доошоо орох хэрэггүй. Харин цахилгаанаар халдаг халаагуур авч өгөөд цахилгааны үнийн хөнгөлөлтөн дээр анхаарах  хэрэгтэйг  ч  сануулж  байлаа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.