2010.12.16
Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг хэлэлцэнэ
Хувиарийн дагуу долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригуудад УИХ-ын нэгдсэн хуралдаан болно. Хоёр өдрийн хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэгдэх юм.
- Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Зээлийн мэдээллийн тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хоршооны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх захим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
- • Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Хөгжлийн бодлогын санхүүжилт-2" хөтөлбөрийн санхүүжилтийн хэлэлцээр болон "Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай /хэлэлцэх эсэх/;
- Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан "Хуулийн хэрэгжилтийг хангах, хууль сурталчлах үйл ажиллагааг сайжруулах талаархи асуулга"-ын хариуг сонсох;
- Улсын Их Хурлын гишүүн Су.БатболдоосХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Байгальорчин, аялал жуулчлалын сайд нарт тавьсан "Халх голын бүс нутагт мал аж ахуй, газар тариаланг хослон сэргээн хөгжүүлэх "Халх гол" төслийн хэрэгжилтийн талаархи асуулга"-ын хариуг сонсох.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.