2010.12.16
Түргэн тусламжийн үйлчилгээ иргэдэд цаг алдалгүй хүрнэ
Саяхан болж өнгөрсөн хүн ам, орон сууцны тооллогын урьдчилсан дүнгээр нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болоод байгаа Баянзүрх дүүрэгт түргэн тусламжийн үйлчилгээний салбар үүдээ нээлээ.
Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасны дагуу хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай, хурдан болгох зорилтын дагуу анх удаагаа дүүрэгт түргэн тусламжийн төвтэй болж байгаа нь энэ юм. Сая давсан хүн амтай хотын хувьд иргэдэд зөвхөн 1 цэгээс тусламжийн үйлчилгээ үзүүлж байгаа нь ихээхэн учир дутагдалтай байгаа бөгөөд иргэдэд ойр, хамгийн хурдан тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс энэ төвлөрлийг задалж дүүрэг бүрт түргэн тусламжийн төв байгуулахаар болсныг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг энд хэлсэн үгэндээ онцолсон байна.
Зургаан автомашинтайгаар байгуулагдаж буй Баянзүрхийн салбарийн дараагаар ирэх онд Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийг ийм төвтэй болгоно. 2012 он гэхэд дүүрэг бүр 6-10 машинтай түргэн тусламжийн төвтэй болох юм.

Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар баталсан “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах ажил хийгдэх юм. Ирэх онд түргэн туламжийн автопаркийг шинэчлэхээр 1,2 тэрбум төгрөг төсөвлөсөн ба энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж нэмж баталсан 2,8 тэрбум төгрөг гээд ирэх жил хүн амд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахад 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар төлөвлөгөд байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.