Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийнг хэлэлцлээ
2010.12.17

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийнг хэлэлцлээ

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санаын томъёоллоор санал хураалгав.undesen_huuli

Ажлын хэсэг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд нийт гурван удаа хуралдаж, төслийн хэлэлцэх эсэх асуудлыг байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс гаргасан санал, дүгнэлтүүд, мөн төсөл санаачлагчтай санал солилцсоны үндсэн дээр хуулийн төслөөс хасах долоо, нэмэлт оруулах 11, төслийн холбогдох заалтыг өөрчлөх, өөрчлөн найруулахтай холбогдсон 28, нийтдээ 40 гаруй саналыг байнгын хорооны хуралдаанд орууллаа.

 

Ажлын хэсэг хуулийн төслийн хоёрдугаар бүлгийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх гэж нэрлэх, төслийн 11 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт “байнгын болон нэгдсэн хуралдаанд санал хураалтыг асуудлын шинж, нөхцөл байдлыг харгалзан илээр, эсхүл нууцаар хурааж болох бөгөөд аль хэлбэрээр санар хураалгахыг хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ”, мөн хэсэгт “хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Хуулийн төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал УИХ өөр хууль хэлэлцэхгүй”, 11 дүгээр зүйлд “хэлэлцүүлэг хоорондын хугацаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд гишүүд, байнгын хороод олон нийттэй холбоо барин тэдний санаа бодол, оролцоог хангах, хуулийн төслийг чуулганд бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэн санал, дүгнэлтээ гаргана. Энэ нь тасралтгүй ажиллагаанд хамаарна” гэж нэмэх санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Мөн хуулийн төслийн холбогдох заалтыг өөрчлөх, өөрчлөн найруулах талаар гишүүдээс гаргасан саналыг хэлэлцэж шийдвэрлэв.

 

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдэхдээ гишүүдийн хэдэн хувийн саналаар шийдвэрлэх талаар гишүүд саналын олон хувилбар гаргаж нухацтай хэлэлцлээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг авч байж батлагдахаар журмын тухай хуулийн төсөлд заасан тул Үндсэн хуульд нэмэлт, өррчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхэд тавих босго ч ердийн хуулийг хэлэлцэж шийдвэрлэдэг зарчмаас өндөр шалгууртай байх учиртай, тэгж байж төсөл санаачлагчдын дур зоргоос ангид байх, олон нийтийн эрх ашиг, хүсэл зоригийн нэгдмэл байдалд нийцэх боломжтой гэсэн гишүүдийн саналыг харгалзан үзээд УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэгийг авсан нөхцөлд хуулийн төслийг цааш үргэлжлүүлэн хэлэлцэх босго тогтоохоор төсөлд тусгахаар болов.

110

Мөн төслийн нэгдүгээр зүйлийн 1.3 даөхь хэсгийг “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай энэхүү хууль Монгол Улсын Үндсэн хуулийг бүхэлд нь хянан үзэж шинээр батлахтай холбогдсон харилцааг зохицуулахгүй”, төслийн тавдугаар зүйлийн 5.3.3 дахь заалтыг “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах”, 11 дүгээр зүйлийн 11.4.3 дахь заалтыг “хуулийн төслийг батлахдаа гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ” гэж өөрчлөн найруулахаар болов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.