Өршөөж өшөөгөө ав,өширхөж бүү тунь
Бид энэ удаагийнхаа дугаараас эхлэн төрийн түшээдийн тэр бүр хүний мэдээд байдаггүй нууц авьяасыг дэлгэх болно. Ер нь тэгээд эр хүнийг найранд гурван дуу, наадамд гурван даваатай гэдэг дээ. Тэр ч утгаараа парламентад дууч гишүүн олон бий. Түүнчлэн шүлэгч түшээ цөөнгүй байдаг юм билээ. Харин наадамд гурван даваатай нь гарын арван хуруунд багтах дэг шүү.
Энэ удаа УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийг онцоллоо. Тэрбээр өөрийнхөө зохиосон өврийн хэдэн шүлгээ түүвэрлэн ном хэвлүүлж амжжээ. Түүний уран бүтээлийн сэдвийн гол хэсгийг эхийн тухай шүлэг эзэлсэн байх юм. Тэрбээр энэ тухайгаа "Би яруу найрагч хүн биш. Гэхдээ шүлэг бичих сонирхолтой гэх үү дээ. Тэр ч утгаараа хэдэн шүлгээ цэгцлээд ном болгон хэвлүүлсэн. Ер нь монголчууд шүлэгч ард түмэн шүү Тэр ч бүү хэл монголчууд "Залуу насандаа шүлэг бичээгүй хүн байхгүй" гэж хүртэл ярьдаг.
Намайг оюутан болсон жил ээж маань өөд болсон юм. Ядаж нутгаасаа гарч үзэг хөдөөний юм мэдэхгүй жижигхэн бор хүү хот гэх их э дасах гэж нэлээд зовсон. Ээжийгээ санана, нутгаа yrүйлнэ гээд тухайн үедээ л багагүй зовж билээ. Тэгээд л ээжийн тухай шүлэг олныг бичсэн байх" хэмээв. Харин дуу хуурын тухайд "Миний дуулдаг гэж юу байх вэ. Ёстой л хүмүүс хэлдэгчлэн солгой хоолой нь надад заяасан юм шиг билээ. Уг нь дууны шүлгийг сайн мэднэ. Даана ч ая гэдэг юмыг амьдралдаа ч аялж үзсэнгүй. Нэгэнт солгой хоолойтой юм чинь дуу хуур гээд яах вэ дээ" гэж илэн далангүй хуучилсан юм.
Зүүдний бор хоног эргэн эргэн ирнэ
Зөндөө удаж байж ижий минь ирнэ
Эргэн ирэхдээ яг л залуугийнхаа төрхөөр ирнэ
Эрхсийн түмэн оддын нэгэнд ижий минь шингэсэн юм болов уу даа
Гансартал санасан сэтгэлийн алжаал тайланГанц шөнө ч болов ээжтэйгээ уулзах нь
Орчлонгийн түмэн уулзалтаасОндоо лбайх юм даа...............
хэмээн бяцхан хүү ээжийгээ бурхны оронд үдчихээд ийн шүлэг тэрлэж байжээ.
Зохиогчийн эрх: Нийгмийн толь /Таны амралтанд/