2010.12.17
Ялтан шилжүүлэх хэлэлцээрийг үзэглэнэ
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хурлын танхимд энэ сарын 15-нд Монгол, Хятадын консулын 12 дугаар зөвлөлдөх уулзалт болов. Уулзалтад монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, ГХЯ-ны КГ-ын захирал Д.Ганхуяг, ЭСЯ-ны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Я.Ариунболд, Хөх-Хотод суугаа Ерөнхий консул Б.Энх-Амгалан, Эрээн хотод суугаа Консул С.Батхуяг нарын албан хүмүүс, хятадын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Хуан Пин, Консулын газрын дэд захирал Гуо Линь, Жан Лян, Жан Ян, Консулын газрын 1-р нарийн бичгийн дарга Ван Шүэжэн нарын албан хүмүүс оролцов.
Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дагалдан консулын харилцаа, хамрах асуудал улам өргөжин тэлж, консулын харилцааг идэвхтэй хөгжүүлэх, эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, консулын төлөөллийг нэмэгдүүлэх шаардлага бий болж байгааг тэмдэглэсэн байна.
Монголын талаас Засаг захиргааны тусгай бүс Хонгконгод Ерөнхий консулын газар байгуулах асуудалд албан ёсны хариу авах, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг айлчлуулах, Өрөмчид консулын төлөөлөл томилох асуудлыг тавьсныг хятадын тал хүлээн авч, судалж үзэхээр боллоо.
Мөн Монголын талаас Ялтан шилжүүлэх хэлэлцээрийг ирэх онд үзэглэх, мэргэжилтнүүдийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх тухай хэлэлцээрийг байгуулуулах чиглэлээр ажиллахаар болов.
Зөвлөлдөх уулзалтаар яригдсан асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр тал харилцан идэвхтэй хамтран ажиллахаар тогтов. Монголын тал консулын ээлжит 13 дугаар зөвлөлдөх уулзалтыг 2011 оны е дүгээр сард Улаанбаатар хотод хийхээ мэдэгдэж, хятадын төлөөлөгчдийг урьсан байна хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.