2010.12.22
Ц.Баярсайхан гишүүн бүтэн жилийн ажлаа дүгнэж, баярын мэнд дэвшүүлжээ
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НИЙТ АРД ИРГЭДДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Шинэ оноо угтахаар халуун бүлээрээ баярын ширээгээ тойрон, үдэж буй оныхоо дурсамжаа хөөрөлдөж, угтан ирэх оныхоо хүсэл зорилгоо зөгнөн ярилцаж байгаа Говьчууд Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлийн ерөөлийн хамт өргөн дэвшүүлье.2010 он Та бидэнд урам зориг нэмсэн амжилт ялалт, ухаарал бодрол зэрэгцүүлсэн сургамж эргэцүүлэл аль алиныг нь үлдээж улиран одож байна.Ерөөл билэгдлийг эрхэмлэдэг Монголчууд бидний хувьд 2011 он өсөж үржихийн билэгдэл болсон есөн цагаан хүсэл нь биелсэн жил болоосой гэж би хүсч байна. Иргэн бүр дор бүрнээ есөн цагаан хүсэл зорилгоо тээж, шинэ оноо өөртөө итгэлтэй угтан золгохыг ерөөе.
Ирээдүйн сайн сайхны төлөө итгэл төгс хөдөлмөрлөж буй Та бүхний минь зорьсон бүхэн сэтгэлчлэн бүтэж айл өрх, иргэдийн маань амьдрал ахуй өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж төрөлх говь нутаг минь цэцэглэж хөгжинө гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Ойрын үед орон нутагийнхаа эдийн засаг тэр дундаа дэд бүтэц, боловсролын салбарын ирээдүйн хөгжилд анхаарлаа хандуулж олон ч бүтээлч ажил өрнүүллээ.
Тухайлбал: УИХ-аар Төмөр замын талаар баримтлах бодлого батлагдаж Даланзадгад –Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр зам тавигдах эрх зүйн орчин бүрдлээ.Тавантолгойн орд газрыг ашиглах, Монгол Улсын иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, аж ахуй нэгж бүрт адил тэнцүү эрх олгох тогтоол батлуулахад хүчин чармайлт гаргасны хүчинд өнөөдөр ажил хэрэг болж байгаад баяртай байдаг.Даланзадгадын “Гурван Сайхан нисэх онгоцны буудал”-ыг олон улсын нисэх онгоцны буудал болгон өргөтгөх, Улаанбаатар - Мандалговь - Тавантолгой -Оюу толгойн 220 квт-ын шугам барих асуудлууд шийдвэрлэгдэж Ноён, Сэврэй сумын эрчим хүчний шугмыг барьж дуусгасан бөгөөд Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд, Манлай сумдын эрчим хүчний асуудал 2011 онд шийдвэрлэгдэхээр болж байна. Улаанбаатар- Мандалговь, Мандалговь -Даланзадгад, Тавантолгой- Гашуун сухайтын авто зам барих ажлууд эхэллээ. Дэлгэрэнгүй...
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.