Ялтан шилжүүлэх тухай гэрээний төслийг дэмжлээ
2010.12.21

Ялтан шилжүүлэх тухай гэрээний төслийг дэмжлээ

"Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын гэрээ"-ний төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.

30204_49657

Гэрээний төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан. Манай талын хүсэлтээр 2005 оноос дээрх гэрээ байгуулах саналыг анх тавьсан бөгөөд Хятадын нутагт ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь шилжүүлэх асуудлаар хоёр орны холбогдох эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд удаа дараа уулзалт зохион байгуулан санал солилцсон байна. Улмаар гэрээ байгуулаагүй ч хоёр талын холбогдох байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсын хоёр, БНХАУ-ын нэг иргэнийг тус тус эх оронд нь шилжүүлснээс гадна тухайлсан гэрээ байгуулахыг зарчмын хувьд тохирч холбогдох хэлэлцээг хоёр талаас явуулахаар болжээ. Цаашдаа уг гэрээг байгуулснаар хоёр улсын нутаг дэвсгэрт ял эдэлж байгаа өөрсдийн харъяат иргэдийг эх оронд нь шилжүүлэн авчран тэдний гэр бүлийн гишүүд, хамаатан садантай нь эргэлтээр ойрхон уулзуулах, ялын төрөл, хугацааг бууруулах аливаа эрх бүхий байгууллагын шийдвэрт хамруулах, эх орондоо нийгэмших боломжийг олгох зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзжээ.

 

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гэрээний төсөлд ялтанг шилжүүлэн өгөхгүй байх нөхцлийг тусгаагүй нь зүйтэй, цаашид хөрш зэргэлдээ бусад болон бусад орнуудтай энэ төрлийн гэрээг байгуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарах шаардлагатай байна гэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь уг гэрээний төслийг зөвшилцөх асуудлыг дэмжлээ.

 

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр өмнө нь  Алтанхуяг прокурортой ярьж үзсэн. Үүнийг аваа гэж. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчаа аваад прокурорынхоо дэргэд байлгаад  1958 онд Мөрдөн байцаах байгууллагыг  прокурорт өгөөд 1962 онд чадахгүй болоод буцааж өгсөн түүх бий.  Х.Тэмүүжин гишүүний хэлээд байгаа шиг хэрэг бүртгэх болон хэв журмын албыг салга гээд байгаа. Салгана гэхээр суманд байгаа хоёр төлөөлөгч  цагдаа хоёр нь хоёр удирдлагатай болох гээд байна. Дахиад дарга цэрэг нягтлан нярав гээд бөөн орон тоо нэмэгдэнэ. Монголын нэг сая таван зуун хавтгай дөрвөлжин км газар нутагт амьдарч байгаа 2.7 сая хүн бусад орнуудын байцаах шийтгэх үйл ажиллагааны зохион байгуулалттыг хийж болдоггүй дандаа бусдаар тулгагдан хийх шаардлага юу байсан. Би энэ системд 30 жил ажилласны хувьд системийн алдагдлын хувьд суманд төлөөлөгч цагдаа хоёр ямар зовлонтой яаж ажилладагийг мэддэгийн хувьд бодит амьдралыг ярьж байна.

 

УИХ-д хоёр гарц байдаг хэлэлцэх эсвэл буцаах. Үүнийг шийдээд өгөх шаардлагатай байна. Хамтарсан Засгийн газар нь хууль оруулж ирдэг түүнийг нь дэмжихгүй буцаадаг ийм байж л таарахгүй гэлээ. Харин Х.Тэмүүжин хэлэхдээ 7 дугаар сарын 1-нд хэв журам сахиулаад хэрэг мөрдөх байгууллага  нэг хүний удирдлага дор орохоор хуулийн дагуу орж өгөхгүй байна гэдгийг харуулаад байна. Дээр нь шүүх одоогийн засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжээрээ яваад бүр дампуурлаа. Харин үүнийг засахын тулд хүртээмжтэй болгохын тулд яалт ч үгүй тойргийн систем рүү оруулна. Мөрдөн байцаах алба ч өөрчлөгдөнө. Хэрэг мөрдөх болохоос хэв журам сахиулахгүй. Гэтэл орон нутгийн удирдлага цагдааг авна гээд нэхээд эхэлж байна. Гэтэл орон нутгийн удирдлагуудад өгч болохгүй гэж цагдаагийн чиг үүрэгт байгаа.  Түүнийгээ авч үлдэхийн тулд хэв журам нь салахаас өөр арга байхгүй. Харин цагдаагийнхаа удирдлаган дор байхыг үгүйсгэхгүй. Прокурор Хууль зүйн сайдаас томилогддог цагт прокурорын дор мөрдөх алба очиж болно гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харин газар дээр байдал өөр байгаа болохоор тийшээ очиж болохгүй гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.