2010.12.22
Мөнгөн шагналаа нутгийн хөгжил санд хандивлалаа
Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн нутгийн зөвлөлийнхөн 2010 оны шилдгийн шилдэг хүнээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг тодруулжээ.
Тус аймгийн болон Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн удирдлагууд оны шилдгийн шилдэгтээ дурсгал болгон хадгалуулдаг морин хуурын дүрс бүхий “Алтан хуур”-аа Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр гардууллаа. Энэхүү шагналыг өргөмжлөл, таван сая төгрөг дагалддаг ажээ.
Ерөнхий сайд С.Батболд нутгийн удирдлагуудтай уулзах үеээрээ “Ээж минь дуу хуурын өлгий Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул. Би дунд сургуульд орсон цагаасаа зуны амралтаа Дундговьд өнгөрүүлдэг байсан” гэж дурсамж уудлаад “Алтан хуур”-ыг дагалдаж ирсэн мөнгөн шагналыг нутгаа хөгжүүлэх санд хандивлалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.