
Т.Аубакир: Манай яам чиг үүрэг нь давхардсан 533 алба хаагчаа цомхотгоно. Гэхдээ төрийн албыг айхтар бужигнуулж болохгүй!
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир мэдээлэл өглөө.
Тэрбээр, Орон тоо хасагдаад ирэхтэй зэрэг энэ жил тэтгэвэрт гарах өндөр насны тэтгэвэрт гарах 7 мянга гаруй иргэн байгаа. Эдгээр хүмүүс 36 сарын цалинтай тэнцэх тэнцэх тэтгэмжээ авах ёстой. Энэ асуудлыг нь шийдэж өгөх хэрэгтэй. 2025 улсын төсөв дээр 250 гаруй тэрбум төгрөг суучихсан байж байгаа.
Нэгдүгээрт, энэ асуудлыг шийдэх нь зөв. Хоёрдугаарт, цомхотголтой холбоотой ажилгүйдлийн даатгалын сангаас 86,1 тэрбум төгрөг гарах ёстой. Үүнийг төсөв дээрээ тодотгох ёстой шүү гэсэн байр сууриа илэрхийлсэн. Манай салбарын хувьд 9% буюу 533 орчим ажилтан цомхотгох байгаа юм. Гэхдээ иргэдэд зөв мэдээлэл өгөх ёстой. Цотмхотголд орж байгаа хүмүүс нь жирийн ажлаа хийгээд явж байгаа төрийн албан хаагч гэхээсээ илүү чиг үүрэг нь давхацчихсан янз бүрийн менежерээр томилогдчихсон хүмүүс байгаа. Нэг ёсондоо, чиг үүрэг нь давхардсан удирдах албан багтах юм. 533 хүн байгаа юм байна аа гэж үзэхэд манай дээр 300 орчим сул орон тоо байдаг юм байна. Бусад салбарууд дээр ч гэсэн орон тоо нь байгаад байдаг. Гэхдээ томилгоо нь хийгдээгүй. Эхлээд эдгээр хүмүүсээ, дараа нь тэтгэвэрт гарах хүмүүсээ хасаж тооцно. Төрийн албыг айхтар бужигнуулж болохгүй. Төрийн албанаас ажил амьдралаа залгуулж байгаа хөдөө орон нутгийн маш олон төрийн албан хаагч нар байгаа. Тийм учраас айхтар бужигнуулж бол болохгүй. Чиг үүрэг нь давхацсан хүмүүсээ л голчлон чөлөөлөх л асуудал байгаа. Эрүүл мэндийн салбар дээр тодорхой хэмжээний мөнгөнүүд хасагдсан байна лээ. Манай салбар дээр 4,4 тэрбум орчим төгрөг байна. Өнгөрсөн жил баталсан хуультай холбоотой.