
2010.12.25
Э.Бат-Үүл мадлуулав
УИх-ын дарга чуулганыг үймүүлж, хэлэлцэж байгаа асуудалд огт хамаагүй зүйл ярих зэргээр дэгийн тухай хууль зөрчсөн гишүүнийг чуулганаас хөөх тухай заалтыг УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулжээ. Энэ заалтыг хамгийн их дэмжиж байгаа гишүүн бол Э.Бат-Үүл. Тэрбээр "Америкт тэгдэг юм билээ" гэж жишээ ярихад нь Н.Энхболд гишүүн "Тэр чинь яасан ардчилалгүй орон бэ" гэж сөргүүлж байв. Харин Ц.Баярцогт гишүүн "Дарга үнэхээр хөөдөг л юм бол хамгийн түрүүнд Э.Бат-Үүл хөөгдөнө дөө. Харж л байгаарай" гэж мад тавив.
Эх сурвалж: Улстөрийн тойм сонин

Эх сурвалж: Улстөрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.