"Ямар зорилгоор чанга яригч хураав"
2010.12.26

"Ямар зорилгоор чанга яригч хураав"

Н.Батбаяр гишүүн ингэж бухимдав. УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганы үеэр гурван гишүүний ширээн дээрх чанга яригчийг авчээ. Гэтэл тэр үеэр УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж таарсан юм. Хуулийн төсөлд гишүүдbatbayarn индэрт гарч үг хэлэх тухай заасныг Н.Батбаяр гишүүн "Хууль мөрдөж эхлээгүй байхад гишүүдийн ширээн дээрх чанга яригчийг хураачихсан байна шүү дээ. Ингэж болдог юм уу. Ц.Мөнх-Оргил оо, чи "Долдугаар сарын 1"-ээр иргэдийн үг хэлэх эрхийг хассан. Одоо гишүүдийн эрхийг хасахгүй шүү" гэж уурлав. Намынх нь гишүүд түүнийг хоцорч орж ирээд ойлголтгүй байна гэж учирлан ширээн дээр нь цугларч "мини" чуулав.

 

Эх сурвалж. Улстөрийн тойм сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.