Үндэстний үзэлтэн
Гэвч тэрээр ардчилал өрнөсөн 1990 оноос улс төрд орж Үндсэн хууль, анхны хууль тогтоомжийг батлалцаж явжээ. Тухайн үедээ 26-хан настай байхдаа Дарханаас Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Улсын Бага Хурлын 53 гишүүний нэг болж, 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг батлахад гар бие оролцсон хүн. 1985 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор хүний хувьд хөдөө аж ахуйгаа ёстой л цээжээрээ хамгаалж яваа гэгддэг.
Парламентад орж ирэхээсээ өмнө хувийн хэвшилд хүч үзэж олон тэрбумын өрөнд орж хаалгаа бариад байсан Дарханы гурилын үйлдвэрийг хувьчилж авчээ. Өнөөдөр энэ үйлдвэр дотоодын хэрэглээний 20 хувийг хангаж байгаа юм. Бас болоогүй төрсөн нутагтаа Мал сүргийн удам угсааг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь өнөөдрийг хүртэл амжилттай байгаа аж. Мөн монгол гэрт амьдардаг монгол хүн үнэ цэнэтэй байх ёстой гэж үздэг эрхэм гишүүн чинээлэг айлын хүүхдийн rap утасны үнэд хүрэхгүй байгаа монгол гэрийн хувь заяанд сэтгэл зовниж явдаг гэдгээ хэд хэдэн ярилцлагадаа дурьдсан байсан. "Монгол гэр" хөтөлбөрийг төрөөс дэмжин хэрэгжүүлснээр монгол гэрийн үнэ 1.5 сая төгрөгөөс дээш өртөгтэй болж, дэлхийн зах зээл дээр чанартай монгол гэр 3-5 мянган ам.долларын үнэд хүрнэ гэж үздэгээ ч нуугаагүй. Парламентад орж ирээд эхний зорилгоо биелүүлсэн тэрээр одоо Монгол Улсын Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж байгаа. Үүнийгээ тайлбарлахдаа монголчууд дэлхийн гуравдагч улс орнуудын түүхий эдийг ханган нийлүүлэгч байж болохгүй. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх ёстой гэж байв. Тэрээр үндэсний үзэлтэй нэгэн. Үүнээсээ болж намынхаа удирдлагуудад хааяа хатуухан үг хэлчихдэг. Ийм нэг хүн парламентад Завхан аймгийг төлөөлж сууна.
Эх сурвалж: Өөр мэдээ