2010.12.24

Төсвийн байнгын хорооны шинэ даргыг дэмжлээ

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр өглөө Төрийн ордны “Б” танхимд хуралдаж,  Байнгын хорооны даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцлээ.hayanhyarvaa_uih_deer

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг  нэр дэвшүүлж дэмжсэнийг танилцуулсан юм.

 

Улсын Их Хурлын Дэгийн тухай хуулийн 15.1-д Байнгын хорооны даргыг олонхийн саналаар сонгоно гэж заасны дагуу   УИХ-ын Төсвийн  байнгын хорооны даргаар Д.Хаянхярвааг  сонгох санал хурааалт  явуулж,   хуралдаанд оролцсон гишүүд   дэмжин гар өргөснөөр Төсвийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

 

Одоо 11 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшигчдийг хэлэлцэн батлах юм.

 

Тодруулга:

Улсын  Их Хурлын гишүүн Дамдингийн Хаянхярваа 2008 оны парламентын сонгуульд Дархан-Уул аймгийн 19 дүгээр  тойрогт МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр анх сонгогдсон.

Тэрээр Дархан  хотын төр, захиргааны байгууллагад  олон жил ажиллаж 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашиж байв.

Д.Хаянхярваа гишүүн 1960 онд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн.

1980 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургууль, 1986 онд Москва хотын удирдлагын дээд сургууль төгссөн байна.

1986-1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч

1989-1990 онд Дархан хотын МАХН-ын хорооны зааварлагч

1990-1991 онд Дархан хотын АДХГЗ-нд эдийн засгийн мэргэжилтэн

1991-1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга

1993-2000 онд Дархан хотын АДХГЗ, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга зэрэг ажлыг эрхлэн хийж байжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.