Ховд аймгийн “Мөнгөн үдэш” цэнгүүн боллоо
Ховд аймгийн Нутгийн зөвлөл, Ховд аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа залуусын “Мөнгөн үдэш” цэнгүүнд Холын цэнхэр Ховдоор овоглосон 400-аад залуус оролцож, нутгаа гэсэн сэтгэлээр нэгдсэн байна. Уг цэнгүүн нь Ховд Нутгийн залуусаа хооронд нь танилцуулах, харилцаа холбоог хөгжүүлэх, нутаг орны хөгжилд залуусынхаа оролцоог нэмэгдүүлэх, дэмжих зорилгтой юм.
Энэ үдэш холын цэнхэр Ховдоор овоглосон 400-аад залуус энэ үдэш нэгдэж, Ардын жүжигчин Б.Зангад, Voice group, Анхаа, Халиун, Fire, Nigth train зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөлөө.
Цэнгүүний үеэр “Mykhovd буюу Миний ховд” нэртэй Ховд аймгийн нэгдсэн вэб сайтын нээлтийг хийлээ. Тус сайт нь нэг талаар Ховдтой холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг агуулна, нөгөө талаас Ховдын гэх тодотголтой бүх иргэдийг гишүүнээр элсүүлж, байнгын харилцаа холбоо тогтоох, бие биенээ дэмжих, биенээс суралцах, хамдаа хөгжих зорилгыг агуулсан. Сайтын анхны гишүүдээр Ховд аймгаас сонгогдсон төрийн түшээд болох УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар бүртгүүллээ.
Ховдын залуусын “Мөнгөн үдэш” арга хэмжээ нь цаашид уламжлал болон зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хувьд Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогтын төгсөлтийнхөн буюу 1992 оны төгсөгчид хамтран зохион байгуулагчаар оролцжээ. Гишүүний 10-н жилийн нэг төгсөлтийнхөн болох охид хөвгүүд өөрсдийн бэлдсэн хөгжилтэй, сонирхолтой мэндчилгээгээр залуусаа нэлээд хөгжөөгөөд авлаа. Залуус тус бүрдээ 70,80-аад онд залуусын дунд хит болж байсан дуунуудаас бадагчлан дуулсан бөгөөд С.Бямбацогт гишүүнийн хувьд “Алтан зул” дууг эвлэгхэн дуулж заалны уур амьсгалыг улам хөгжөөн дуулах авъяастайгаа харуулав.
2010-12-22 –нд UB palace-т