Сүхбаатар дүүргийн иргэн гэдгээрээ бахархах учиртай гэв
2010.12.27

Сүхбаатар дүүргийн иргэн гэдгээрээ бахархах учиртай гэв

Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг хүүхэд багачууд оюутан сурагчид сүлд модны наадмаа хийлээ. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга С.Батболдын нэрэмжит тус сүлд модны наадамд үеийнхнээ манлайлсан оюутан сурагчдын төлөөлөл хүрэлцэн иржээ.Ёслолын ажиллагааг нээж, Ерөнхий сайд С.Батболд "Өнгөрсөн онд манай улс эдийн засгийн үзүүлэлтээрээ хасах 1,6 хувь байсан бол энэ жил 8 хувь болон гарч байгаа үзүүлэлтийг мэргэжилтнүүд гаргаж байна. Энэ бол бидний pm_9_01амьдрал өөдлөн дээшлэхийн дохио юм. Эдийн засгийн энэ том ахицаас гадна нийгэм, боловсрол, эрүүл мэндийн салбарт үүнээс дутахгүй ололт амжилтуудаас нэжгээдийг ч дурдаж болно.

Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа монгол хүнээ хөгжүүлэх, үүний дотор иргэдээ боловсролтой болгох, ажилтай болгох , эрүүл болгох гэх мэт томоохон бодлогуудын суурь эхлэл тавигдсаныг дуулгахад таатай байна. Энэ бүх ажлын эхлэл монгол хүн бүрийн амьдралд хөгжил авчрах учиртай. Эдгээр ажлын үр дүнгээ 2011 онд үзэж, ирэх жил их бүтээлийн он байх болно. Тэдгээр боломжийг бодит болгох нь залуус та бүхнээс ихээхэн хамаарах юм шүү. Ялангуяа Сүхбаатар дүүргийн иргэн гэдгээрээ бахархаж, энэ утгаараа та бүхэн бусдыгаа манлайлах ёстой. Энэ жилийн ололтоо улам бататгаж, ирэх ондоо амжилт бүтээл дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье" хэмээн тэдэнд амжилт хүслээ.

Ерөнхий сайд дараа нь үеийнхнээ манлайлсан тэргүүний шилдэг оюутан сурагчид, багш ажилтнуудад бэлэг гардуулж, хамтдаа зургаа авахууллаа. Математикийн улсын аварга, нэгдүгээр сургуулийн сурагч Г.Халиун, удаа дараагийн шилдэг оюутнаар тодорч байсан ЭМШУИС-ийн оюутан О.Цэцэн гэх мэт 30 гаруй оюутан сурагчид Сүхбаатар дүүргийн энэ жилийн шилдгээр тодорчээ. Сүхбаатар дүүргийн шилдэг хүүхэд залуучуудын сүлд модны наадамд " Шинэ үе" продакшн, " 3 охин", " Киви" хамтлаг, дуучин Батсүх , Б.Эгшиглэн, ВХ, Агиймаа нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.