2010.12.28
Кёкүшюзан маадгар алхах болов
АН-аас 2008 онд Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр «Цахилгаан тээвэр» компанийн техник технологийн шинэчлэлд бодит хөрөнгө оруулалт үзүүлэхээр тус компанийн инженер техникийн ажилтнуудтай уулзаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Д.Кекүшюзан Батбаярын хувьд 2008 оны сонгуулиар мэргэжилтэй ажилчид бэлтгэх шугамаар тойргийнхоо иргэдийг Япон руу явуулна гэж байсан ч дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын улмаас энэ амлалтаа түр хойшлуулаад байсан билээ. Эдийн засгийн хямрал бага боловч саармагжиж, Японы эдийн засаг нааштай болж байгаа энэ үед тэрээр эхний ээлжид 100 хүнийг мэргэжилтэй болгохоор шийдээд байгаагаас хамгийн эхний дөрвөн хүнийг «Цахилгаан тээвэр» компаниас явуулах батламжийг нь гардууллаа.
Техник технологиороо дэлхийн жишиг болсон Япон улсад мэргэжлийн дагуу дадлагажин ихийг сурч ирээд Цахилгаан тээврийн үйлчилгээг дэлхийн жишигт хүргэнэ гэж найдаж байгаагаа энэ үеэр хэлжээ. Тэрээр цаашид бусад салбаруудаас мэргэжилтэй хүмүүсийг шалгаруулж явуулахаа илэрхийлсэн байна. «Япон руу ажилтан гаргана гэсэн чинь яалаа» гэдэг асуултад байнга нүүр бууруулдаг эрхэм гишүүн санаачилсан хөтөлбөрөө хэрэгжиж эхэлсэнд их л маадгар алхдаг болсон байна билээ.
Эх сурвалж: Өглөөний сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.