Хяналтын зөвлөлийн гишүүдийн урамшууллыг ажлын үр дүнг харгалзан тогтоох санал дэмжигдсэнгүй
2010.12.28

Хяналтын зөвлөлийн гишүүдийн урамшууллыг ажлын үр дүнг харгалзан тогтоох санал дэмжигдсэнгүй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Ариун цэврийнchuulga_32 тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези зураг зүйн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний нисэхийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Рашааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Таримал ургамалын үр, сортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ургамал хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усан замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ. Түүнчлэн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг тогтоох талаар тус хорооны саналыг УИХ-ын тогтоолд заасны дагуу зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ.


Уг тогтоолын төсөлд Хяналтын зөвлөлийн даргад 285000 төгрөг, гишүүдэд 180000 төгрөгийн урамшуулалыг сар тутам олгож байхаар тусгасан нь УИХ-ын 2007 оны 99 дүгээр тогтоолын баталсан урамшууллын хэмжээнээс 26.6 хувиар өссөнийг харгалзан үзжээ. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, урамшууллыг тогтоохдоо тэдний ажлын үр дүнг харгалзан үзэх учиртай. Хийсэн ажлын тайланг харж байж, үнэлэлт дүгнэлт өгмөөр байгаа тул энэ асуудлыг хойшлуулье гэсэн санал гаргасан боловч Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналыг авч чадаагүй тул уг асуудлыг хуралдаанд оруулж ирсэн хувилбараар зөвшилцөхөөр шийдвэрлэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.