2025.07.04
Алтай хотхон, Нарны хороолол орчимд хоёр дахь гүүрэн гарц ашиглалтад орлоо
Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачлан хэрэгжүүлж, дүүрэгтээ хийлгэхээр төсөвт тусгуулсан, ажлуудын нэг болох Алтай хотхон, Нарны хороолол орчимд 2 дахь гүүрэн гарц ашиглалтад орлоо.
Нэг дэх байршил буюу Алтай хотхон-Нарны хороолол дундах төв авто зам дээгүүрх явган хүний гүүрэн гарцыг 2023 онд ашиглалтад оруулсан.
Хоёр дахь байршил буюу Нарны хорооллоос төмөр зам дээгүүр хойшоо чиглэлтэй 100 метр урттай, Саруул захын урд хүрэх гүүрэн гарц ашиглалтад ороход бэлэн болжээ.
Хөдөлгөөний ачаалал ихтэй энэ хэсэгт дээрх 2 гүүрэн гарцыг байгуулснаар иргэд аюулгүйгээр автозам, төмөр зам гарах нөхцөл бүрдэж, мөн хэсгийн замын хөдөлгөөний эрчим, түгжрэл тодорхой хэмжээгээр буурах ач холбогдолтой. Мөн энэ гүүрийг ашиглалтад оруулснаар 5200 өрхийн 20 мянга орчим иргэн хотын төв рүү явганаар зорчих, автомашин ашиглахгүй байх боломж бүрдэж байгаа юм. Үүнд Баянгол дүүргийн 24,26-р хорооны иргэд талархалтай байна.

Сэтгүүлч