Х.Нямбаатар: Нарны хорооллоос хотын төв рүү гарах 100 метр урттай гүүрэн гарц ашиглалтад орсноор 20 мянган иргэн явганаар зорчих боломжийг бүрдүүллээ
2025.07.04

Х.Нямбаатар: Нарны хорооллоос хотын төв рүү гарах 100 метр урттай гүүрэн гарц ашиглалтад орсноор 20 мянган иргэн явганаар зорчих боломжийг бүрдүүллээ

Нарны хорооллоос Нарны зам руу буюу хотын төв рүү гарах боломжтой явган хүний гүүрэн гарцтай боллоо.

Хотхоноос гарахын тулд заавал машинтай түгжирч, тойрохгүйгээр явганаар шууд нарны зам руу гардаг зам хэрэгтэй байна гэдгийг тус хотхонд ажиллах үеэр иргэд хэлж байсан.

Уг гүүрийг ашиглалтад оруулснаар 5200 өрхийн 20 мянга орчим иргэн хотын төв рүү явганаар зорчих, автомашин ашиглахгүй байх боломж бүрдэх юм.

Нарны хороолол, нөгөө талд “Алтай” хотхоны оршин суугчид хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх үеэр тухайн бүсэд орц, гарц дээр ихээхэн ачаалал үүсдэг. Тиймээс ид ачааллын үед түгжрэл сааруулах, хотхоноос орох, гарах үед түргэн хугацаанд явганаар хотын төв рүү орох боломжтой боллоо.