Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтэн шагналын 2010 оны эзэд тодорлоо
2010.12.30

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтэн шагналын 2010 оны эзэд тодорлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шилдэг залуу эрдэмтдэд Ерөнхийлөгчийн нэрэмжит 2010 оны шагналаа өнөөдөр гардуулж баяр хүргэлээ.
Нэрэмжит  шагналыг гардан авсан гурван эрдэмтнийг танилцуулж байна.

2010-12-29erdemted_big1

Дашхүүгийн Хасбаатар (Ph.D). ШУА-ийн хими, хими- технологийн хүрээлэнд сэдвийн удирдагч, доктор цолтой.

Тэрээр “Эслэгийн хими-физикийн шинж чанарыг сайжруулан ион солилцлын өндөр багтаамжтай шинэ материал гаргаж авах нь” судалгааны ажлаараа энэ жилийн Залуу эрдэмтний шагнал хүртлээ. Түүний эслэгийг модификацид оруулан ион солилцооны шүүлтүүр гарган авч уснаас 2 болон 3 валенттай хүнд металыг шүүх судалгааг хийсэн үр дүн нь дэлхийд нэртэй SCI сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд тус сэтгүүлд хэвлэгдсэн 11 эрдэм шинжилгээний бүтээл түүний бүтээлээс иш татсан байна. Д.Хасбаатарын судалгааны үр дүнд хүний эрүүл мэндэд тустай цэвэр ус гаргах, байгальд ээлтэй шинэ био-шүүлтүүр гаргах боломжтой юм.

Чагдаагийн Содбилэг (Ph.D). ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор цолтой. Тэрээр “Их температур дахь кваркийн урсгалын хоолойн огтлолууд” сэдэвт бүтээлээр оны Залуу эрдэмтний шагналыг хүртэж байна. Тэрээр Монгол Улсын хувьд анхны латтист физикч, энэ чиглэлийн судалгаанд Монгол Улсаас оролцсон анхны монгол физикч юм. Тэрээр   гуравдагч орнуудын академиас дэлхийн шинжлэх ухаанд өндөр хувь нэмэр оруулсан шилдэг залуу эрдэмтдэд олгодог шагналыг хүртсэн байна. Түүний судалгааны хамгийн гол амжилт нь “Кварк хэзээ дангаараа оршиж байсныг онолын хувьд үзүүлж чадсан” –нд оршино.

Бямбажавын Түвшинтөгс (Ph.D). ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн  Алтай судлалын төвийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор цолтой.  Б.Түвшинтөгс “Таван хэлний зурагт толь” бүтээлээр шилдэг Залуу эрдэмтний шагнал хүртлээ. Тэрээр өөрийн бүтээлээрээ монгол хэлний нэршлийг зохистой оноож орчуулан хэлний нэршлийг баяжуулан дэлхийн стандартад нийцсэн толь бичиг бүтээсэн байна.

Мөн түүний гол амжилт нь аутсорссингийн ажлыг дэлхийн өндөр хөгжилтэй оронд хийж 10.000 орчим монгол хэлний нэршлийг мэргэжлийн болон ярианы өргөн хэрэглээнд оруулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.