Сангийн сайд нарын өдрийг тэмдэглэлээ
Сангийн сайд С.Баярцогт уулзалтаар “Монголын санхүүгийн энэхүү хүнд бөгөөд нэр хүндтэй байгууллагын удирдаж байсан хүмүүсийн үг сургаал, санал зөвөлгөө бидэнд үнэ цэнэтэй байдаг бөгөөд энэ өдөр та бүхэнтэй нэгэн дор цуглаж ажил хэргээ ярилцах таатай байна. Ингээд ирэх жил Санхүү, эдийн засгийн алба буюу Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохионо. Та бүхэн энэхүү арга хэмжээнд хамтран оролцож Сангийн яам, сангийн сайд нарын намтар түүхийг бичих үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг хүссэн юм.
Уулзалтаар сангийн сайд нар монголын санхүүгийн орчин нөхцөлд гарсан өөрчлөлт, нийгэм цаг үеийн байдлаар санал солилцож, туршлагаасаа ярилцаж өнгөрөөлөө.