2010.12.31
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах талаар ярилцлаа
Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг БНХАУ-ын Гадаад эдийн засаг, хамтын ажиллагааны корпорацийн дэд ерөнхийлөгч Сэ Лютау тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хятадын талаас БНХАУ-ын Гадаад эдийн засаг, хамтын ажиллагааны корпорацийн төслийн менежер Лю болон Ази номхон далайн эрчим хүч, технологийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга профессор Луо Гаорун нар оролцсон юм.
БНХАУ-ын Гадаад эдийн засаг, хамтын ажиллагааны корпораци нь БНХАУ-ын шилдэг 50 компанийн нэг, эрчим хүч талаар томоохон төслүүдийг Хятад төдийгүй гадаадын олон оронд тухайлбал Вьетнам, Филиппин,Энэтхэг зэрэг улсад хамтран төсөл хэрэгжүүлдгээрээ алдартай аж. Төлөөлөгчдийн ахлагч БНХАУ-ын Гадаад эдийн засаг, хамтын ажиллагааны корпорацийн дэд ерөнхийлөгч Сэ Лютау хэлэхдээ, Улаанбаатар хотод эрчим хүчний хэрэгцээ их байгааг судалж үзээд цахилгаан станц, болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Сүүлийн үед БНХАУ эрчим хүч гаргаж авах чиглэлээр шинэ техник технологи нэвтрүүлэхээс гадна усан цахилгаан станцыг барьж ашиглах бодлого түлхүү баримталж байгаа юм. Усан цахилгаан станц нь агаарын бохирдлыг бууруулах, үр ашиггүй цахилгаан зарцуулахыг хэмнэх давуу талтай байдгийн дээр гал түлж цахилгаан гаргах нь агаарыг маш ихээр бохирдуулдгийг дэд ерөнхийлөгч Сэ Лютау онцлон ярилаа.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч утааг багасгах олон төсөл хөтөлбөр улаанбаатарт хэрэгжиж байгаа гэсэн хэдий ч манай агаарын бохирдол гэдэг бол нийслэл хотын тулгамдсан асуудал төдийгүй улс орны хэмжээнд яригдах чухал асуудал учир дахин уулзаж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.