Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжив
2010.12.31

Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжив

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. dominakМөн Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.