Иргэний шинэчилсэн бүртгэлдээ 1747842 хүн хамрагдлаа
2011.01.02

Иргэний шинэчилсэн бүртгэлдээ 1747842 хүн хамрагдлаа

Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил төлөвлөсний  дагуу үр дүнтэй явуулж дууслаа.  Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар иргэний шинэчилсэн бүртгэлд насанд хүрсэн 1747842 иргэн хамрагдсан  нь нийт бүртгэгдвэл зохих насанд хүрсэн иргэний 90.3 хувь байна.  Үүнээс нийслэлд 737926 иргэн буюу 90.0 хувь, орон нутагт 1009916 иргэн буюу 90.7 хувь нь бүртгэлд хамрагдаад байна. irgeniiburtgel0

Мөн насанд хүрээгүй 16-аас доош насны 714399 хүүхдийг эх, эцэг асран хамгаалагч дээр нь бүртгэлд хамруулсан нь нийт бүртгэгдвэл зохих хүүхдийн 88.1 хувь нь байна.

Шинэчилсэн бүртгэлд 18 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт 90-ээс дээш хувьтай явагдаж байна. Тухайлбал Дорноговь аймаг 98.2, Өмнөговь 97.4, Архангай 96.5, Увс 96.0,   Дундговь 95.3, Сүхбаатар 95.1, Орхон 94.9, Говь-Алтай 94.7,  Баянхонгор 94.7, ,  Өмнөговь 94.3, Говь-Сүмбэр 93.6, Булган 92.8, Хөвсгөл 90.4  хувийн өндөр үзүүлэлттэй явагдаж байгаа бол нийслэлд  Багануур дүүрэг 99.1, Чингэлтэй 95.2, Багахангай 93.9, Сонгинохайрхан 92.7, Баянзүрх 91.5, хувьтай  бүртгэлийн ажил улсын хэмжээнд  үр дүнтэй явагдаж байна.

Ийнхүү анх удаа Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг 21 аймгийн 334 сум,  нийслэлийн 9 дүүргийн 132 хороо, нийт 466 бүртгэлийн нэгжид 5 сарын хугацаанд төлөвлөсөн ёсоор зохион явуулж, зорьсон үр дүндээ хүрлээ.

Шинэчилсэн бүртгэл явагдсанаар төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, үр ашигтай, бодитой, тэгш, шударга хүргэх нөхцлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, иргэний эрхийг хамгаалах, баталгаажуулах, улмаар иргэний биеийн давхцахгүй өгөгдөл, бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бий болгох, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний шинэчилсэн бүртгэлийн ач холбогдол оршиж байгаа билээ. Шинэчилсэн бүртгэлийн ажил хаагдлаа гэхээр бүртгүүлж амжаагүй иргэд яах юм бэ гэсэн асуудал гарлаа. Гэхдээ тэдгээр иргэд санаа зовох хэрэггүй юм байна. Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж амжаагүй болон насанд хүрээгүй иргэдийг бүртгэх ажил байнга үргэжлэх аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.