2011.01.01

Хишиг хувийг 3 хэлбэрээр олгоно

Сонгуулийн амлалт болох хишиг хувийг ирэх онд 3 хэлбэрээр олгоно гэж салбар хариуцсан яамдын сайд нар хэлж байна. Ирэх оны эхний улирлаас эхлээд сар hunii_hugjilбүр  21 мянган төгрөгийг бэлнээр олгох шийд гарсныг Ганди сайд танилцууллаа. Энэ нь хэдийгээр багахан хэмжээний мөнгө боловч гэр бүлийн хуримтлал үүсгэж, эдийн засгийн багахан эргэлтийн хөрөнгө болгож чадвал боломжийн үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Мөн монгол улсын иргэн бүрийн эрүүл мэндийн даатгалд хишиг хувийн тодорхой хэсгийг зориулна гэлээ. Харин их дээд сургуулиудын оюутнуудын хувьд эчнээ болон оройн ангид суралцаж байгаа хүмүүс хувь хишигт хамрагдахгүй гэнэ.   Учир нь их дээд сургуульд суралцаж байгаа өдрийг ангийн оюутнуудын тоог гаргажээ.  Тиймээс  эдгээр оюутнуудын материалыг ирэх 2 сарын 1-ний дотор сургуулийн удирдлагууд Сургалтын төрийн санд хүргүүлснээр мөнгө шилжих боломжтой болох юм.113 их дээд сургуулийн 125 мянган оюутан дээрх мөнгийг авах тооцоо гарчээ. Боловсрол, эрүүл мэнд, бэлэн мөнгө гэсэн 3 хэлбэрээр тараах хишиг хувь оны эхний улирлаас иргэн бүрт хүрч эхлэх юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.