
2010.12.31
Бяцхан өвлийн өвгөд, цасан охид Төрийн ордонд зочиллоо
2010 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр буюу энэ оны хамгийн сүүлчийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монголын хүүхдийн ордны өвлийн өвгөн цасан охид, бяцхан өвлийн өвгөдөө дагуулан ирж УИХ-ын гишүүдэд шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлэн сюрприз барилаа. Хуралдаанд сууж байсан гишүүд гэнэт хүрэлцэн ирсэн бяцхан өвлийн өвгөд , цасан охидыг хараад ихэд өхөөрдөн баясгааж хоромхон зуур хурлаа мартагнав.

УИХ-ын дарга Монголын хүүхдийн ордны шилдэг, авьяаслаг хүүхдүүдэд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, аав ээждээ тусалж, сурлага номондоо шамдаж, ирээдүйн шилдэг хүмүүс болохыг хүсэн ерөөв.
Энэхүү гэнэтийн сюрпризийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулсан юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.