2011.01.03
Нийслэл 2011 оны төсвөө батлав
НИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан болж, нийслэлийн 2011 оны нийгэм эдийн засгийн зорилт, төсвийг баталлаа.
Нийслэл хот 2011 онд 179,6 тэрбум төгрөг олж, 152,9 тэрбум төгрөгийг зарна. Нийслэл 2011 онд 152,9 тэрбум төгрөг зарахаар баталсан нь энэ оныхоос 57,9 тэрбум төгрөгөөр өсч байна. УИХ-аас саяхан баталсан Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар нийслэлээс улсад төвлөрүүлэх орлогыг 26,7 тэрбум төгрөгөөр баталж, нийслэлд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд зориулан 79 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлын эх үүсвэрийн боломж олгосон. Гэвч үнэндээ нийслэл хотын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд 790 гаруй тэрбум төгрөг шаардлагатай тооцоо бий. Тэгэхээр шаардлагатай хөрөнгөний 10 хувиар нь ажил хийх болж байна гэсэн үг.
Гэхдээ нийслэлийн төсөвт томоохон дарамт болдог байсан оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчих зардлыг хотын нуруун дээрээс авч, төсөвт төвлөрүүлэх хэмжээг бууруулж өгсөн нь хотод өрнөх бүтээн байгуулалтын ажилд багагүй нэмэр болох юм. Хотын удирдлагууд төсвийн энэхүү боломжид дулдуйдан хийх шаардлагатай томоохон ажлуудыг зоригтойгоор эхлүүлэхээр төсөвтөө суулгасан. Саяхан болж өнгөрсөн Хүн ам, орон сууцны тооллогын урьдчилсан мэдээгээр нийслэлд амьдарч буй иргэдийн 62 хувь нь гэр хороололд амьдарч байгаа тоо гарсан. Тиймээс гэр хороолын барилгажилтыг хурдтайгаар шийдэхийн тулд энэ удаагийн төсөвт 20 тэрбум төгрөгийг 7 дугаар хороолол барих ажилд зориулахаар тусгасан. Эхний ээлжинд 800 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж, шугам сүлжээ татах энэхүү ажил нь энэ жилийн зоригтойгоор эхлүүлж буй том төсөл юм. Мөн иргэдтэй хамгийн ойр тулж ажилладаг хэсгийн ахлагч нарт олгох урамшууллыг нэмэгдүүлж, сард 108 мянган төгрөг олгохоор болж, үүнд нийтдээ 721 сая, халуунд халж, хүйтэнд хөрч байдаг зам талбайн үйлчлэгч нарын аждын хөлсийг тогтоосон тарифаар олгоход 1,3 тэрбум, махны нөөц бэлтгэхэд 6 тэрбум, хот орчмын ногоон бүс, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд 5,9 тэрбум зарцуулна. Түүнчлэн төсөвт байгаагүй зардал болох өнгөрч буй онд нийслэлд бүтээн байгуулсан усан оргилуур, бичил цэцэрлэгүүдийн хавар хөрс сэргээх, ногоон байгууламжийн арчилгааны зардлыг тусгаж өгсөн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.