2011.01.03
Японы төрийн стратегийн бодлогын сайд айлчилна
Япон Улсын Төрийн Стратегийн бодлогын сайд ноён К.Гэнба 2011 оны 1 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчилал хийнэ. Айлчлалын үеэр ноён К.Гэнба Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Түүнчлэн тэрээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны удирдлага, ЦЭГ-ын дарга нартай уулзах аж.
Японы эрх баригч Ардчилсан нам яамны статустай Төрийн стратегийн бодлогын газрыг 2009 оны 10 дугаар сард Засгийн газрын бүтцэд шинээрбайгуулсан ба тус газар улсын төсвийн төлөвлөлт, хуваарилалт, эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулах, энэ хүрээнд эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлоход шийдвэрлэх үүрэгтэй оролцдог.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.