2011.01.03
П.Алтангэрэл гишүүн Манлай баатар Дамдинсүрэнгийн ойг тэмдэглэх санал гаргав
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл он солигдохын өмнө буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж Дорнод нутгийн хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцжээ.
Мөн энэ үеэр Дорнод аймгийн төр захиргааны байгууллага болон ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ч хөндөн ярилцсан байна.
Тухайлбал эрхэм гишүүн Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойг Засгийн газрын тогтоол гаргаж улс орон даяар тэмдэглэх саналыг Засгийн газрын тэргүүнд тавьсан байна.
Мөн 2011 онд багтаан Матад сумыг өндөр хүчдэлд холбох, Дорнодын хөгжлийн гол гарц нь уран, газрын тос болон Халхын голын бүс нутгийн хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэх явдал хэмээн үзэж байгаагаа тодорхой жишээн дээр тайлбарлаж дээрх эдгээр асуудлыг байнгын анхааралдаа байлгаж, дэмжиж ажиллахыг П.Алтангэрэл гишүүн Ерөнхий сайдаас хүсчээ.
Гишүүний хүсэлтийг Ерөнхий сайд талархан хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.