2011.01.05

Эх орны хишгийг 15-наас эхэлж олгоно

Өнгөрсөн онд иргэн бүрт эх орны хишиг 120 мянган төгрөгийг олгосон. Тэгвэл энэ жилээс cap бүр 21 мянган төгрөг өгөхөөр шийдсэн юм. Иймээс энэ сарын эх орны хишгийг хэзээнээс эхлэн олгох талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Ц.Дэлэгжунайгаас тодрууллаа.hunii_hugjil
-21 мянган төгрөгийг хэзээнээс эхэлж өгөх вэ?
-Өнгөрсөн онд нэг сая таван зуун мянган хүн эх орны хишгээ авсан. Үүн дээр хүүхдүүд нэмэгдэхээр нийтдээ нэг сая есөн зуун мянган хүн эх орны хишгээ авсан гэсэн үг юм. Харин өнгөрсөн онд эх орны хишгээ авч амжаагүй долоон зуу гаруй мянган хүн байна. Гэхдээ энэ хүмүүсийн мөнгө одоо ч хүртэл банкинд байршиж байгаа. Өөрөөр хэлбэл, авах боломжтой юм. Энэ оны хувьд өнгөрсөн онд 10 мянгыг өгдөг байсан бол 21 мянган төгрөг болгож байгаа бөгөөд энэ сарын 10-наас эхэлж банкинд мөнгө нь байршина. Тэгээд хуучин журмаараа Хүний хөгжил сангийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очоод авна. Түүнээс өөр өөрчлөгдсөн юм байхгүй.
-Энэ сард энэ мөнгийг хожуу өгнө гэж яригдах боллоо. Энэ үнэн үү?
-Хуучин өгдөг журмаараа өгнө. Ирэх долоо хоногийн даваа гаригаас банкуудад мөнгө
байршина. Цаашдаа 15-наас олгоод эхлэх байх.
-Удахгүй цагаан cap болно. Мөнгөө бөөнөөр нь авах боломж бий юу?
-Бөөнөөр авах боломжтой. 2011 оныг бизнесийг дэмжих жил болгон зарласан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бизнес хийх хүмүүс бөөнөөр авч болно. Ингэж авахын тулд аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн ажилтанд эрхлэх гэж буй бизнесийнхаа төлөвлөгөөг танилцуулах хэрэгтэй. Тэгээд шалгуурт тэнцсэн тохиолдолд эх орны хишгээ бөөнөөр авах юм.
-Банкуудад урт дараалал үүсч, иргэдэд хүндрэл гардаг. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-"Хаан", "Хас", "Капитал", "Хадгаламж" гэсэн дөрвөн банкаар дамжуулж эх орны хишгийг олгоно. Өмнө нь олгож байсны дагуу зохион байгуулж иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр олгох байх.

Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Нийслэл таймс
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.