Аюулгүй байдлын байнгын хороо 2010 онд
2011.01.05

Аюулгүй байдлын байнгын хороо 2010 онд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2010 онд хийж гүйцэтгэсэн ажил:
enkhbold_z_0888
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь 2010 онд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх хууль, бусад шийдвэрийн төслийн хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангах, УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, олон улсын байгууллагын зарим төлөөлөгчтэй уулзан хамтын ажиллагааны чиглэл бодлогоо тодорхойлох, хуулийн хэрэгжилтийг шалгаж, танилцах чиглэлээр ажилласан. Байнгын хорооны үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай болон бусад холбогдох хуулиудын дагуу явуулж ирсэн.
Нэг.Хууль, бусад шийдвэрийн төсөл батлах талаар
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2010 онд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд баримтлах төрийн бодлогыг тодорхойлох, салбарын хууль тогтоомжийг боловсронгүй болгох, эрх зүйн орчныг бүрдүүлж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажилласан болно.2010 онд Байнгын болон дэд хороо нийт 40 удаа хуралдаж, давхардсан тоогоор 74 асуудал хэлэлцэж, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслөөр 60 санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, дараахь хуулийн төслүүдийг батлуулсан. Үүнд:
Өргөн баригдсан хууль, УИХ-ын бусад
шийдвэрийн төслийн нэр
Батлагдсан
огноо
1 Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Су.Батболд, Р.Амаржаргал нарын 5 гишүүн/ 12
01/21
2 Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар дамжуулан АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг соёрхон батлах тухай хуулийн төсөл 02/02
3 НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл 04/23
4 Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Монголын ипотекийн зах зээлийг хөхиүлэн дэмжих” төслийн зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай 05/06
5 Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дүрэмд оруулсан 1997 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай 04/23
6 Цэрэг, цагдаагийн албан хаагчийн НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулга /Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл/ /УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд/ 05/20
7 Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд байгуулах “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай 05/07
8 “Уньт-Мөрөнгийн чиглэлд Уньт-Тариалангийн хооронд авто зам барих төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай 05/07
9 “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөр байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНУУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай 05/07
10 “Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ”-нд Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл 04/10
11 Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн асуудалтай холбогдсон асуудлын тухай хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл 04/10
12 Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээр болон Хөгжлийн зээлийн шинэчилсэн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл 07/07
13 Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Эрчим хүчний төслийн нэмэлт санхүүжилт” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай 07/07
14 Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /нууц, хаалттай/ 07/15
15 Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл 10/21
16 Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл 12/09
17 Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл 12/31

Эдгээр батлагдсан хуулиудаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн баригдсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолыг батлуулсан. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ыг шинэчлэн батлах болсон гол шаардлага нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 1994 онд анх батлагдаж байх үеэс нийгмийн байдал өөрчлөгдсөн, аюулгүй байдлын гадаад, дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөн, глобальчлагдсан ертөнцөд аюулгүй байдалд шинэ, олон төрлийн эрсдэл, сорилт бий болсон зэрэг олон шинэ нөхцөл байдлууд үүссэн зэрэг байлаа. Шинээр батлагдсан үзэл баримтлал нь аюулгүй байдлын тухай ойлголт, цар хүрээ, хангах арга замуудыг өргөтгөж, цогц хэлбэрээр хандсан бичиг баримт болсон.

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт нийт 400 гаруй төрийн албан хаагч, төрийн байгууллагуудад зориулсан 5 удаагийн цуврал сургалт-семинарыг зохион байгуулсан.

Мөн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсан. Энэ нэмэлт өөрчлөлтийг оруулснаар барилга инженерийн ангийг дахин сэргээн байгуулж, залуучуудад барилгын төрөл бүрийн мэргэжил, хөдөлмөриийн дадал олгоход чухал ач холбогдолтой болсон.

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийг шинэчлэн баталснаар хуулийн бүтэц, уялдаа холбоо сайжирч, хууль зүйн зарим нэр томъёог нэг мөр болгох, энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, энхийг дэмжих ажиллагаанд тагнуул, онцгой байдлын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэх мэт аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий бусад байгууллагуудыг оролцуулахаар нэмж тусгасан.

2010 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дараахь 18 олон улсын гэрээ, конвенцийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан зөвшилцөөд хуралдааны тэмдэглэлийг санал, дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүлсэн. Үүнд:

Өргөн баригдсан гэрээ,
конвенци
Байнгын хорооны хуралдаанаар
хэлэлцсэн огноо
1 Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Испанийн Вант Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх 2010.01.20
2 Монгол Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээний төсөл зөвшилцөх 2010.05.25
3 Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх 2010.01.20
4 Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын “Мянганы сорилтын гэрээ”-ний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний төслийг зөвшилцөх 2010.01.20
5 Монгол Улсын Засгийн газар, Монакогийн Хант Улсын Засгийн газар хооронд байгуулах техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөх 2010.04.06
6 “Барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ”-нд Монгол Улс нэгдсэн орох тухай зөвшилцөх 2010.04.20
7 Монгол Улсын Засгийн газар, АХБ хооронд байгуулах “Бүс нутгийн авто замын хөгжүүлэх төсөл-нэмэлт”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх 2010.04.06
8 Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Гонгконг хотод Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай зөвшилцөх 2010.05.25
9 Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2”, “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг зөвшилцөх 2010.06.08
10 Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зөвшилцөх 2010.06.22
11 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд нэгдэн орох тухай зөвшилцөх 2010.10.12
2010.10.27
2010.11.02
12 Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улс хооронд “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төсөл зөвшилцөх 2010.10.27
13 Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн II үе шатны зээлийн хэлэлцээрийн төсөл зөвшилцөх 2010.10.27
14 НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хөнгөлөлттэй зээл, Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Зэх зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зөвшилцөх 2010.12.21
15 Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн нэмэлт зээлийн хэлэлцээрийн төсөл зөвшилцөх 2010.12.21
16 Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл зөвшилцөх 2010.12.21
17 “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээ”-ний төсөл 2010.12.21
18 Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Шинэ зууны боловсрол, Цахим эрүүл мэнд төсөл” болон “Бага оврын трактор худалдан авах, угсрах үйлдвэрийн байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай зөвшилцөх 2010.12.31

Хоёр.Хяналт шалгалтын ажлын талаар
Байнгын хороо хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж өнгөрсөн хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулиудын биелэлтийг шалгах 7 ажлын хэсгийг байгуулан зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсан.

Ажлын хэсгүүд гал, усны гамшгийн үед Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтэц, үерийн усны далан, гүүр зэрэг нь иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар, зарим арилжааны банк дампуурахад хүргэсэн гэх үндэслэл, нөхцөл байдалд Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эрх зүйн зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт хэрхэн хангагдаж байсан, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдалд энэхүү нөхцөл байдал нь хэрхэн нөлөөлж байгаа талаар, Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан Монгол Улсын элсэн орсон олон улсын байгууллагын Монголын талын оролцоо ба нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудын хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах, Оюу толгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн талаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн тухай дүн болон ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлтэй нарийвчлан танилцах, Монгол Улсын 1990 оноос хойш авсан гадаадын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцаагаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн байдалд шалгалт хийх зэрэг чиглэлээр ажиллаж, зарим ажлын хэсгийн дүнг Байнгын хороогоор хэлэлцүүлэн Засгийн газарт Байнгын хорооны тогтоолоор үүрэг, чиглэл өгч ажиллана.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.