П.Алтангэрэлийг байнгын хорооны гишүүд зуун хувь дэмжив
2011.01.05

П.Алтангэрэлийг байнгын хорооны гишүүд зуун хувь дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдав. Хуралдааны эхэнд Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх байнгын хорооны танилцуулгыг сонслоо. Тус байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг тогтоолын төслийн эцсийн хувилбарт тусгасан байна. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гарсангүй. Ингээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи дэмжлээ. Үүний дараа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгыa-30н хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь АН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийг нэр дэвшүүлж дэмжсэнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү танилцуулав. Байнгын хорооны гишүүд хоёр жилийн хугацаанд байнгын хороог удирдаж олон чухал асуудлыг шийдвэрлэхэд идэвх санаачилгатай , шуурхай байдлыг хангаж ажилласан Б.Батбаяр даргад талархал илэрхийлж цаашидын ажилд нь амжилт хүслээ. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асуусангүй, харин Ц.Цэнгэл, Д.Энхбат нарын гишүүд санал хэлэв. Байнгын хороодын ажлын ачаалал харилцан адилгүй байдаг.

Ачаалал ихтэй байнгын хороодын хуралдааны цаг хугацааг тавиу өгч аль болох цоорхойгүй хууль гаргахад анхаарах хэрэгтэйг бодох цаг болсон. Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг яагаад байнгын хорооны гишүүд өөрсдөө шийдэж чадахгүй энэ эрхийг намд шилжүүлээд байгаа юм бэ. Цаашдаа ийм тогтолцоо байж болохгүй. Бид дундаасаа ажлаа мэддэг, нэр хүндтэй, мэргэжлийн хүнийг сонгох ёстой. Цаашид байнгын хорооны гишүүд өөрсдийн дундаас байнгын хорооны даргад нэр дэвшүүлж, ардчилсан зарчмаар нууц санал хураалт явуулан сонгодог байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа тэд хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Пүрэвийн Алтангэрэлийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүд зуун хувь дэмжин баяр хүргэж, ажлын амжилт хүссэнээр хуралдаан өндөрлөв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.