УИХ-ын дарга захирамж гаргаж дэгийн хуулиар ажлын хэсэг байгууллаа
2011.01.07

УИХ-ын дарга захирамж гаргаж дэгийн хуулиар ажлын хэсэг байгууллаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2011 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр 03 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Их Хурлаас 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2011 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан хэвлэл, мэдээллийн байгууллагаас тавьсан санjournalist_copyал, хүсэлтийг судлан үзэж санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулав.

Ажлын хэсгийн хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн З.Алтай, Э.Бат-Үүл, Су.Батболд, Ж.Батсуурь, Р.Гончигдорж нар багтжээ.

Саналыг 2011 оны нэгдүгээр сарын 11-ний дотор УИХ-д таницуулахыг ажлын хэсэгт даалгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.