Хуулийн заалтыг хүчингүй болгохоор шийджээ
2011.01.07

Хуулийн заалтыг хүчингүй болгохоор шийджээ

Хуульч сонгон шалгаруулах тухай хуулиар, шүүгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хууль зүйн үргэлжилсэн сургалтад хамрагдаагүй, авбал зохих багц цагийг хангаагүй гэсэн үндэслэлээр орон тооны бус зөвлөлөөс түүний хуульчийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнtsetsийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх маргааныг 2010 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болсон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд  Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж 08 дугаар дүгнэлт гаргасан билээ.

Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал авч хэлэлцээд,  хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоол гаргажээ.

Үндсэн хуулийн цэц уг маргааныг өнөөдөр Их суудлын хуралдаанаараа дахин хянан хэлэлцсэн бөгөөд улмаар Үндсэн хуулийн Цэцийн 2010 оны 08 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзээд  Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтыг хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн Цэцээс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.