2011.01.08
Гадаад бодлогын үзэл баримтлалын тухай тогтоолын төсөл өргөн барив
Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.
Манай орны гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэхийн сацуу эдийн засгийн хурдтай хөгжлийн шинэ гараанд тулж ирээд байгаа энэ үед гадаад харилцааны үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах шаардлагатай уялдуулан энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Гадаад бодлогын үзэл баримтлалд улс орны гадаад орчны өөрчлөлт болон дотоодын шинэ зорилттой холбоотой зарим заалтыг нэмж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэх хүрээнд найруулгын зарим өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.