Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихаа мэдэгджээ
2011.01.08

Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барихаа мэдэгджээ

УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, байнгын хороодын хуралдааныг сэтгүүлчдэд хаалттай хуралдахаар болсон билээ. Мөн зарчмын санал хураалтын дараа гишүүдийн санал хэлэхийг ч хасчээ. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хязгаарлаж байгаагаас гадна хэвлэлийнхний мэдээлэл олж авах боломжийг хааж байгаа хэрэг хэмээн цөөнгүй гишүүд шүүмжилж байгаа аж. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй хэд хэдэн гишүүд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхгүй орхивол хуулийн төсөл өргөн барихаар болсноо мэдэгджээ.gankhuyag_erdene

 

Мөн сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан, тэднийг ажлын ур чадвар, боловсролын байдлаар ялгаварласан эдгээр хаалтыг цуцлуулахаар УИХ-ын эрхэм гишүүн С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг, Д.Ганхуяг нар хуулийн төсөл боловсруулж байна. Тэд уг хуулийн төслийг ирэх цаваа гаригт Засгийн газарт хүргүүлж санал аваад мөн өдрөө УИХ-ын даргад өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгаа ажэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.