П.Алтангэрэл  гишүүн Ерөнхий сайдын чихэнд хонх "уяв"
2011.01.10

П.Алтангэрэл гишүүн Ерөнхий сайдын чихэнд хонх "уяв"

Засгийн газрын тэргүүний  чихэнд олон хүн хонх "уядаг" байх л даа. Болох, болохгүй асуудал бүхэн  Ерөнхий сайдын  чихэнд altangerel_hhh хүрч байдаг хойно. УИХ-ын гишүүн П.Алтангэрэл өнгөрсөн оны ажлын сүүлчийн өдөр Ерөнхий сайдтай уулзаж гурван асуудлаар чихэнд нь хонх "уяжээ". Тэр нь энэ онд тохиох Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойг Засгийн газрын тогтоол гаргаж улс орон даяар тэмдэглэх, 2011 онд багтааж Дорнод аймгийн Матад сумыг өндөр хүчдэлд холбох. Дорнод нутгийн хөгжлийн гарц болсон уран, газрын тос болон Халхын голын бүсийн хөдөө аж ахуйг сэргээн хөгжүүлэхэд анхаарах тухай байжээ. Ерөнхий сайд багадаа Дорнод аймгийн төвд амьдарч байсан гэдэг. Тиймээс энэ нутгийн талаар багагүй мэддэг учир эрхэм гишүүний саналыг хүлээн авч дээрх гурван асуудлыг анхааралдаа авна гэдгээ амласан байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.