Ардчилсан нам жилийн төсвөө сургалтанд зарцуулна
Ардчилсан нам өнгөрөгч оныг “Анхан шатаа сонсох жил” болгон зарлаж, анхан шат руугаа хандсан чамгүй ажлыг зохион байгуулаад байгаа билээ. Тэгвэл энэ ажлуудын нэг нь Монгол орны өнцөг булан бүрт суугаа АН-ын гишүүдийг Төрийн удирдлагаар мэргэшсэн менежер бэлтгэх дипломын сургалтанд хамруулах “Сум 330” захиалгат сургалтын хөтөлбөр юм. Ардчилсан нам сум бүрээс нэг гишүүнийг Удирдлагын академийн Төрийн удирдлагаар мэргэшсэн менежер бэлтгэх дипломын сургалтанд суралцуулж, төлбөрийнх нь талыг төлж байгаа нь сум бүрт чадвартай нэг боловсон хүчин бэлдэж, эх орныхоо хөгжлийг сумаас эхлүүлээд зогсохгүй, намын бодлогын төвшинд залуучуудаа дэмжиж байгаа нь энэ юм. Тус хөтөлбөрт нийтдээ 330 гаруй хүн хамрагдах бөгөөд нийтдээ 165 орчим сая төгрөгийг Ардчилсан нам залуучуудаа боловсруулахад зарцуулах юм. Шалгалтанд тэнцэж, хичээлдээ ороод байгаа гишүүдийн хувьд сумандаа намын бодлогыг хэрэгжүүлдэг, АН-ыг байгуулалцаж, өдгөөг хүртэл тэмцэж яваа ахмад гишүүдээс өгсүүлээд намын шинэ залуу гишүүд ч байгаа юм.
Тус хөтөлбөрийн эхний шалгаруулалтанд оролцсон гишүүдээс шалгарсан эхний 35 сонсогч Удирдлагын академийн хичээлийн хуваарийн дагуу хичээлдээ ороод байгаа.
Харин тус хөтөлбөрийн хоёр дахь шалгаруулалтанд тэнцсэн дараагийн ээлжийн 35 гишүүн хичээлдээ ороход бэлэн болж өнөөдөр буюу 2010 оны 1-р сарын 10-нд УИХ дахь АН-ын гишүүдээсээ батламжаа гардаж байна. Хоёр дахь удаагийн энэ шалгаруулалтанд Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Төв, Сүхбаатар, Хэнтий, Булган, Увс, Завхан зэрэг аймгийн 149 гишүүн хамрагдсанаас онооны дарааллаар эхний 35 гишүүн ийнхүү хичээлдээ орохоор болоод байна. Эдгээр оюутнууд өнөөдөр батламжаа гардан авсаны дараагаар хичээлдээ орж байна.
Удирдлагын академийн Төрийн удирдлагаар мэргэшсэн менежер бэлтгэх дипломын сургалтанд суралцагч нь:
- Төрийн удирдлага
- Нутгийн удирдлага
- Төрийн санхүү
- Төрийн алба, хүний нөөцийн удирдлагын чиглэлээр мэргэшин Төрийн удирдлагын менежерийн мэргэжлийн диплом гардан авна.
Суралцах хэлбэр нь улирлаар бөгөөд нийт 2 улирал хичээллэж 1 улирлыг зайн хэлбэрээр судлан 4 дахь улиралдаа төгсөлтийн шалгалтаа өгч нэг хичээлийн жилд багтаж төгсөх юм.
Удирдлагын академийн Төрийн удирдлагаар мэргэшсэн менежер бэлтгэх дипломын сургалтанд хамрагдаж байгаа сум бүрийн төлөөллийг оролцуулсан Ардчилсан намын “Сум 330” захиалгат сургалтын хөтбөлбөр хүрээгээ тэлж шалгаруулалтанд орох хүсэлтэй намын гишүүдийн тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Дашрамд дуулгахад 35 гишүүнтэй дараагийн анги 3-р сарын 14-нд хичээлээ эхлэх юм.
Ардчилсан намын хэвлэлийн алба
2010.01.10