Ц.Шинэбаярын намыг МАХН гэж товчилж болох эсэхийг Дээд шүүх шийднэ
2011.01.13

Ц.Шинэбаярын намыг МАХН гэж товчилж болох эсэхийг Дээд шүүх шийднэ

УБЕГ-т бүртгэлтэй 90 намын нэрийн 19-ийг нь МАХН гэж товчилж болох нь. Үүн дээр Ц.Шинэбаяр гишүүний авсан хоёр нэрийг нэмбэл 21 болж байна. Өмчилж болно, болохгүй гэсэн маргааны эх үүсвэр болж буй Монгол ардын хувьсгалт нам гэсэн нэрийг оруулбал 22 болно.shinebayar_man

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр түр штабынхантайгаа зөвлөлдөөд шинээр байгуулах намдаа Монголын алдарт хувьсгалт нам, Монголын алдартай хувьсгалт нам гэсэн нэр авсан байна. Тэд тун удахгүй намынхаа онц их хурлаа хийж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлнэ. Ингэхдээ Монгол ардын хувьсгалт нам гэсэн нэрийг ч авч болох эсэх талаар хүсэлт тавих гэнэ. Энэ нь бүтэлгүйтвэл дээрх хоёр хувилбарынхаа аль нэгийг сонгох юм байна.

 

УБЕГ-т бүртгэлтэй, МАХН гэж товчилж болох 22 нэрийг есөн хүн авчээ. Т.Оюунаа, Л.Эрдэнэбаатар, Г.Цэвээн-гэрэл, Л.Оюун-Эрдэнэ нар тус бүр нэг, О.Мөнхжаргал, С.Цагаанхүү нар тус бүр хоёр, Д.Золбоо, Т.Жамбалцэрэн нар тус бүр гурав, Л.Намуунгэрэл таван нэр эзэмшсэн байна. Л.Оюун-Эрдэнэ, Т.Жамбалцэрэн нарт Монголын ардчилсан хүмүүнлэгийн нам гэсэн нэрийг давхардуулан олгосон нь анхаарал татав.

 

Мэдээж, Монголд нэг хүн ийм олон нам удирдаж, үйл ажиллагаа явуулна гэдэг үлгэр. Улсын Дээд шүүх ч хуулиа уландаа гишгэхгүй л бол бүртгүүлэхээр хандсан нам болгонд эрх олгохгүй нь тодорхой. Тэгээд ч зохион байгуулалттайгаар МАХН гэж товчилж болох нэр болгоныг есөн хүн өмчилж буй нь хэн нэгэнд ялангуяа, Ардын намыг дагалгүй, Хувьсгалт нам-даа үнэнч үлдэхээр шийдсэн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярын өмнө тавьсан тээг гэдгийг олон нийт мэдэж байгаа. Хамгийн гол нь, авсан нэрийг товчилж болох эсэхийг Дээд шүүх шийдвэрлэдэг юм байна.

 

МАХН гэж товчилж болох улс төрийн намын нэрсийн жагсаалт

NS 1.

2.

Улс төрийн намын нэр

Монголын ардчилсан хөдөлгөөний нам

Монголын ардчилсан хөдөлмөрийн нам

Нэр авсан хүний нэр

Т.Оюунаа Л.Эрдэнэбаатар

3. 4.

5.

Монгол ардын хөдөлмөрийн нам Монголын ардчилсан хүмүүнлэгийн нам Монголын ардын хувьсгалчдын нам

Г.Цэвээнгэрэл

Л.Оюун-Эрдэнэ

О.Мөнхжаргал

6,

7,

Монгол ардыг хамтатгах нам Монгол ардын хөгжлийн нам

О.Мөнхжаргал

СЦагаанхүү

8.

10.

Монголын ардчилсан хөгжлийн нам Монголын анхны хувьсгалчдын нам Монголын ардчилсан хувьсгалт нам

С.Цагаанхуү

Д.Золбоо

Д.Золбоо

11.

Монголын агуу хувьсгалчдын нам

Д.Золбоо

12. 13.

Монгол ардын хүмүүнлэгийн нам

Монголын анхны хувьсгалт нам

Т.Жамбалцэрэн Т.Жамбалцэрэн

14.

Монголын ардчилсан хувьсгалт хөдөлгөөний нам

Т.Жамбалцэрэн

15. 16. 17.

Монгол ардын хамтын нам Монгол ардын хүмүүнлэг нам

Монголчуудын амьдрал хөгжүүлэх нам

Л.Намуунгэрэл Л.Намуунгэрэл Л.Намуунгэрэл

18.

19.

Монгол ардынхөдөлмөрчдийн нам Монголын ардчилсан хүчний нам

Л.Намуунгэрэл Л.Намуунгэрэл


Эх сурвалж. Ардчилал сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.